Р.Гончигдорж: Өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс гүйцэтгэнэ
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж УИХ-ын хаврын ээлжит бус чуулганыг хааж үг хэллээ. Тэрээр,

"Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
2015 оны есдүгээр сарын 07-ны өдөр нээсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдлээ.

Мөн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална гэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хоригийг есдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэлээ.

Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье" гэв.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-09-18 11:22:53
    Үндсэн хуульд дордохын 7 өөрчлөлтийг Гончигдорж хийсэн шүү дээ. Монголыг баллаж байгаа хүн.
    122.201.21.241
    Мэдэгдсэн Хариулах