Нүүрсний хорогдлыг тооцолгүй хохирлыг тогтоожээ

Ц.Баасандорж өмгөөлөгч асуулт асууж байна. Тэрбээр “Миний асуултад зүгээр л ойлгож байгаагаар тодорхой хариулт авмаар байна”.
 
-Та бүхэн ямар мэргэжилтэй хүмүүс билээ?
-Нягтлан бодогч
 
-Үнийн зөрүүнээс нэг тэрбум 700 сая төгрөгийн зөрүү гаргаад байгаа. Үүнийг тайлбарлаж өгөөч?
-Энэ үнийн зөрүү нь “Эм Жм Эл Эс Би Ди”-ны Багануур ХК тай байгуулсан гэрээний үнийн зөрүүнээс гаргаж ирсэн.
 
-Тэгвэл гэрээнд хэдэн төгрөгөөр худалдаж авна гэж заасан байсан юм бэ?
-27500
 
-Гэрээ хэзээ хүчин төгөлдөр болдог юм бэ?
-Гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.
 
-Тэгвэл 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолыг хэн хэрэгжүүлэх ёстой юм бэ?
-“Багануур” ХК хэрэгжүүлэх ёстой.
 
-8 сарын 8-ны өдрийн тогтоолын аль хэсгийг баримталж хохирол гаргасан юм бэ?
-Хариулсангүй.
 
-Миний ойлгож байгаагаар шигшиж ангилсан нүүрсний нэг тн нүүрсний үнийг 39000 мянган төгрөгөөр худалдах ёстой гэж заасан атал 27000 төгрөгөөр худалдаж авсан хэмээн хохирол гаргасан юм уу?
-Тийм.
 
-Тэгвэл шигшиж ангилан ялгасан нүүрс нь аль нь гэж та бүхэн ойлгож байгаа юм бэ?

-Тэрнийг хэлж мэдэхгүй байна.
 
- “Эм Жи Эл Эс Би Ди”-д худалдан борлуулах гэсэн үг өгүүлбэр энэ тогтоол байна уу?
-/Хариулсангүй/.
 
- “Эм Жи Эл Эс Би” ХХК-д 27500 төгрөгөөр худалдах тогтоол гаргасан байна гэсэн дүгнэлтийг та бүхэн гаргасан байна. Гэтэл тогтоолд үүнийг заагаагүй байна?
-Хариулсангүй.
 
-Компаниуд “Багануур” ХК-тай байгуулсан гэрээгээрээ төлбөрөө төлсөн үү?

-Төлсөн.
 
-Шуудайлсан жингээр тооцоогоо хийсэн үү?
-Хийсэн.
 
-Гэрээнд хорогдлыг хэн нэгэн тал нь хариуцна гэсэн заалт байхгүй байхад та бүхэн яагаад зөвхөн нэг талд буюу компаниудад хариуцлагаа тооцох дүгнэлт гаргасан юм бэ?
-Бид аль аль тал нь буруутэй гэж үзсэнээ дүгнэлтдээ дурдсан.
 
-Тэгээд яагаад зөвхөн компаниудаас хохирлыг нэхээд байгаа юм?
-/Хариулсангүй./
 
-Дүгнэлт гаргахдаа “Багануур” ХК-аас ирдэг нүүрснээс гардаг хорогдлыг та бүхэн хасаж, хохирлыг тооцсон уу?
-Тооцоогүй. Нүүрс хорогддог баримт байхгүй байсан болохоор бид хасаж бодоогүй.
 
-Нар гарч, хорогдсон нүүрсний төлбөрийг яагаад тооцоогүй байж дүгнэлт гаргаад байгаа юм бэ. Нар гарсан гэдэг баримтыг яаж гаргах юм бэ?
-/Хариулсангүй/.

24tsag.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dfn 2015-09-20 16:21:20
    ed nar bvgd vgsen huibaldaj tohirch yaj jvjiglehee ali erdenees beltsen hulgaich luibarchid bna asuuj bgaa mal hariulj bgaa mal 2 yag neg teregnii 2 dugui bna....
    112.72.13.205
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-09-19 05:46:06
    Жинхэнэ луйварчид улс төрийн зорилгоор гэмгүй хүмүүсийг золиосолж байна даа хөөрхий
    103.242.46.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2015-09-18 14:34:57
    Ee chaavaas daa iim l medlegetei humuus turd ajillaj baigaa yum Baina daa. Itgehed berh. Bi Gansuhiig luivarchin gej bodoj bailaa. Odoo uurchlugduj baina.
    173.73.102.211
    Мэдэгдсэн Хариулах