Гурван улсын Тинк Танк холбоо байгуулагдлаа
Монгол, БНХАУ, ОХУ-ын гурван талт “Эдийн засгийн коридор” анхдугаар чуулган өчигдөр эхэллээ. Энэхүү чуулганыг гурван улсын Ерөнхийлөгч нарын Душанбе, Уфа хотод болсон уулзалтын үргэлжлэл болгон эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглүүлэн судлаач эрдэмтдийн саналыг сонсох, ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэн бүтээлч саналыг багтаасан зөвлөмж гаргах зорилгоор зохион байгуулж буй юм.
 
Гурван талт хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, дэд бүтэц, соёлын харилцан хамаарал, эдийн засаг-экологийн асуудал, хөдөө аж ахуйн салбарт хэрхэн хамтрах зэрэг асуудлыг хөндөж, хоёр өдрийн турш зөвлөлдөж байна. Мөн гурван улсын зөвлөлдөх танхим буюу Тинк Танк холбоог байгуулж буйгаа албан ёсоор зарлалаа.
 
Холбоо байгуулагдсанаар эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж, гурван улс эдийн засгийн хөгжлөөр зэрэгцэн оршиж, хүмүүнлэгийн солилцоо, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хамтын судалгааг хөгжүүлэх ажлыг өрнүүлэх юм.
 
Зууны мэдээ
Г.Ганчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sarnii yaria 2015-09-19 13:38:25
    mongold zovolgoo ogson garmanii kantsleriig sana
    150.129.142.121
    Мэдэгдсэн Хариулах