Ц.Нямдорж: БХЯ дэд сайд нь Минжийн хангайд нисдэг тэргээр зугаалаад явж байна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойшхи хуралдаанаар ҮХАА-н сайдыг томилох тухай асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэнэ. Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулж авсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Би Ш.Түвдэндоржийг дэмжихгүй. Монголын улстөрчдийг хариуцлагагүйн гортиг татаж байгууд гүйлгэвэл Ш.Түвдэндорж ямар ч өрсөлдөгчгүй нэгд ирнэ. Чи энэ УИХ-д огт харагдаагүй хариуцлагагүй хүн. Ш.Түвдэндоржийн ах гээд Ш.Төмөрбаатар гэдэг хүн Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга байгаа. Одоо ТӨХ-ны дээр тавиад Монголын бүх төрийн өмчийг нэг гэр бүлд ингээд өгч болж байгаа юмуу? Төрийн өмчийн хороо ҮХААЯ-нд харьяалагддаг.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь 18 уулаа Бразил явж хөл бөмбөг үзээд, БХЯ дэд сайд нь Минжийн хангайд нисдэг тэргээр зугаалаад эдийн засгийн хямралыг даван туулах уу” хэмэн бухимдангуй саналаа хэлж байгаа харагдав.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.