Монголын кино урлагийн шилдгүүд маргааш тодорно
Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Academy awards 2014” наадам маргааш Гачуурт дах Монгол шилтгээнд болох гэж байна.

Наадамд 2013 оны зургадугаар сараас 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүд өрсөлдөх бөгөөд 18 номинацид шилдгүүдийг тодруулах юм. Мөн хамгийн олон  номинацийн эзнээр тодорсон нэг киног оны шилдэг киногоор шалгаруулах юм байна.

Энэхүү кино наадмыг  зохион байгуулах нь Монгол улсад  шинээр дэлгэцнээ тавигдаж байгаа кинонуудын олонд түгээх, сурталчилах, гадаад зах зээлд гаргах, уран сайхны, баримтат, богино хэмжээний киног бүртгэлжүүлэх мөн шилдэг  уран бүтээлчдийг тодруулж алдаршуулах зорилготой аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.