Ард түмэн туйлдаж гүйцлээ
Нийтийн тээврийн шинэчлэлийн асуудлыг янз бүрээр л харж, ярьж бичиж байгаа. Гэвч дахиад л илүү үглэж, эрхэм дарга нарын чихэнд бага ч болов хонх уяхгүй бол болохгүй нь. Шинэчлэл хийж болно оо, болохгүй юм байхгүй. Гэхдээ тэр шинэчлэл нь дүр эсгэсэн шинжтэй, ард түмний халаасанд байгаа хэд гурван төгрөгийг булаахад чиглэсэн байвал болохгүй биз дээ. Өнөөдөр нийтийн тээврийн шинэчлэлээс болоод хотын төвөөс зайдуу амьдарч байгаа иргэд үнэхээр туйлдаж гүйцлээ. Гэхдээ бүх шинэчлэлийг нь хэлээд, ад үзээд байгаа юм биш. Төлбөрийг цахим системд шилжүүлж байгаа нь зөв. Энэ мэт ажлыг хийх л ёстой байсан.
 
Гэтэл сэлгэн суулт үнэгүй байна гэж иргэдийг хулхидаж, автобусны эргэлтийг богино болгочихоод, шинэчлэлээ гүйцээж хийхгүй байгаад л учир байна. Өнөөдөр хотын захаас явж байгаа иргэд өдөртөө 2-3 дамжих дээрээ тулж байна. За захаас ч гэж дээ, энүүхэн 21 дүгээр хорооллоос 100 айл, Сансар чиглэл рүү явах унаа олдохгүй байна шүү дээ. Бүх автобус нь худалч хүнд хотын төвөөр явчихаж байгаа. Хотын төвд ажилладаг л хүмүүс унаагаар хангалттай үйлчлүүлээд, бусад нь хэд хэд дамжаад, мөнгөө бараад явж байх ёсгүй биз дээ.
 
Хуучин өдөртөө 1000 төгрөгөөр гэр, ажлынхаа хооронд явчихдаг байлаа. Ихэнх хүмүүс шүү. За яахав, заримдаа оройтоод, микро автобусны дарамтад орж, 700- 800 төгрөг төлдөг үе байсан байх. Гэтэл одоо өдөртөө 2000 төгрөг төлж байна. Цаашлаад 2500-3000 төгрөгийг зөвхөн автобусанд зарлагадаж байгаа хүмүүс ч байгаа. Гэтэл өнөөдөр хотын захад, гэр хороололд ямархуу орлоготой хүмүүс амьдарч байгаа билээ. Өдөртөө зөвхөн         автобусанд 2000 төгрөг зарлагадаад байхаар яах болж байна. Ард түмэн үнэхээр туйлдаж гүйцлээ, үгээ хэлж байна шүү дээ. Гэтэл эрхэм дарга нар шинэчлэл нэрийн дор ард түмнийхээ халаасыг “ухаад” л сууж байна. Одоо энэ иргэдийнхээ орлогыг хуу хамах ажлаа зогсоогооч ээ. Сэлгэн суулт нь үнэгүй байхаар автобус компаниуд нь хохироод, балрах гээд байгаа бол богино эргэлтээр явахаа л больчих л доо.
Хуучин маршрутаараа явчихаж яагаад болохгүй гэж. Үгүй ээ, заавал шинэчлэх ёстой гэвэл төв замаар явж байгаа хар мянган автобусныхаа заримыг нь хорооллоор даваад, 100 айл, сансар, офицеруудын ордон явдаг болгож яагаад болохгүй гэж. Энэ мэтээр олон чиглэл нэмэх хэрэгтэй байна. Тэгэхгүй өдөртөө хоёр дамжих зайлшгүй шаардлага гараад ирэхээр л багахан орлоготой иргэд чинь байдгаа барах гээд байна шүү дээ. Ядаж байхад автобусны цахим карт авахгүй бол 1000 төгрөгөөр зорчино гэсэн дүрэм гаргах ч биш гаргахгүй ч биш хоёрын хооронд ярьчихсан. Түүнээс нь болоод зарим микро автобус бага зэрэг зайтай газар 1000 төгрөгөөр явж байх жишээтэй. Ингэж үнээ нэмж байгаагийн учир нь автобус 1000 төгрөг болсных гэж тайлбарлаж байгаа юм. Шинэчлэлийн гай ингэж л иргэдэд хүндээр тусч байна. Шинэчлэх гэж байгаа бол иргэддээ хал багатай юм хиймээр юм. Тэгэхгүй эрх мэдэлтнүүд, дарга, захирлыг дэмжсэн бодлого бариад байвал иргэд сөхрөх нь байна.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2015-09-19 02:16:41
    harin 2 damjdag l bolchloo. zahiin horoololiin irged yaduus golduu l bgaashd uul ni
    103.10.23.119
    Мэдэгдсэн Хариулах
  • өлзтйбаяр 90060905 2015-09-18 15:22:05
    БИ АЖИЛДАА ОЧИХДОО БЭЛХЭЭС СТАНЦ ОРТОЛ НЭГ АВТОБУС 500 ТӨГРӨГӨӨР ЯВДАГ БАЙСАН ҮҮЛБААТАР ДАРГЫН ШИНЭЧЛЭЛЭЭС БОЛООД БЭЛХЭЭС ДОЛООН БУУДАЛ ХҮРТЭЛ 500 ДОЛООГООС
    180.149.78.23
    Мэдэгдсэн Хариулах
  • гаяа 2015-09-18 11:19:59
    Ард түмэн туйлдах Үүл баатар гуайд хамаагүй юм бишүү, мөнгөөл хураалгаж кормаа хотоо хоосолж байвал тэд 10 гаруй жил-н өмнө хэрэглэж бсан мөнгөний машины үр тэр...
    103.26.193.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Гүржав 2015-09-18 09:39:23
    21-р хороололоос №4 Толгойт, №26 Их наран, №5 Баянхошуу, № 23 Зүүн салаа, ХМК, Троллейбус зэрэг 5 чиглэлээр Чингэсийн талбай явдаг байсан бол одоо 1-хэ...
    124.158.109.62
    Мэдэгдсэн Хариулах
  • тоогий 2015-09-18 04:18:21
    Дахиад битгий сонго буруу сонголтын гор гарч байна
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах