Төрийн өмчийг үнэгүйдүүлэх шилдэг технологи
Ахиад нэг шоронгийн барилгын дуудлага худалдааны тов гарчээ. Засгийн газрын 2014 оны 188, 2015 оны 44 дүгээр тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны өнгөрсөн наймдугаар сарын 20- ны өдрийн 549 дүгээр тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлага худалдаа энэ сарын 30- ны өдөр Төрийн өмчийн хороон дээр болох юм байна. Бидний нэрлэж заншсанаар “Ганц худаг”-ийн хорих анги нь 2003 онд байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь 95,189 m2 бүхий газарт байрладаг, 32 барилга байгууламжтай, төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдсон юм байна.
 
Саяхан л Зайсангийн хоёр хорих ангийн дуудлага худалдаа зарлагдаж байсан. Шоронгийн барилгууд ар араасаа ийм хурдан зарагдаад байна уу гэж сураг ажиг тавьтал бас ч гэж үгүй аж. Өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд Зайсангийн дамжин өнгөрүүлэх 401 дүгээр анги, “хүүхдийн” гэх тодотголтой 411 дүгээр ангийн 5.3 га газар, 29 объектыг дуудлагаар худалдахаар болсон билээ. Анхны үнэ нь 9.75 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн энэхүү дуудлага худалдаанд нэг ч санал ирээгүй, нэг ч хүн оролцоогүй гэх. Тиймээс зун дахин дуудлага худалдаа зарлахдаа хоёр тэрбумаар хямдруулж 7.8 тэрбум болгосон. Гэвч дахиад л хүн сонирхоогүй гэх.
 
Төрийн өмчийн хороо дахин үнийг нь буулгаад энэ сардаа багтаан гурав дахь дуудлага худалдааг зарлахаар товложээ. Мэдээж хүнд сонирхуулахын тулд үнийг нь бууруулах гэнэ. Харин энэ удаад хэдэн тэрбумаар доошилж байгааг хэлж мэдэхгүй ч үнэ нь нэлээд багасч байгаа сурагтай. Уг нь “баячуудын” гэх тодотголтой Зайсанд газар үнэд хүрч, тэнгэрт хадаад удаж байгаа. Гэвч яг төвд нь байрлах 5.3 га газрыг авчих сонирхолтой, бэлтэй пүүс компани олдохгүй байна гэдэг тэнэг хүн ч итгэхээргүй үлгэр. Энэ бол ердөө л төрийн өмчийг үнэгүйдүүлж авах шилдэг технологи юм.
 
Амархан баяжих, их мөнгөтэй болох хялбар арга төрийн өмчийг болж өгвөл үнэгүй, болохгүй бол хямд авах. Энэ арга техникийг эзэмшсэн, мэргэшсэн хүмүүс ч Монголд олон болж. Тиймээс л дуудлага худалдааг удаа дараа бүтэлгүйтүүлж, үнийг нь буулгасаар хүссэн үнэдээ хүргээд авах санаархал
байх шиг. Ийм жишээнүүд өнгөрсөн жил болж “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийн дуудлага худалдааг нэрлэж болно. Анхны үнэ 13.5 тэрбум төгрөг байсан ч зургаан удаа дуудлага худалдаа зарлаж байж 10.8 тэрбум төгрөгт зарсан билээ.
Тэдний дараагийн бай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангийн барилга болж байна.
 
Зууны мэдээ
Х.Хатан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-09-18 11:23:51
    Ардчилалын нэрээр МУ-н 70 жилийн бүтээн байгуулалтыг устгасан, үлдсэн хэдэн салбарыг яавал зүгээр авчих уу? гээд АН нөхөд нойр нь хүрэхгүй бгаа бололтой хөөрхий...
    103.26.193.181
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-18 02:19:27
    АН-ын ганц хийж чаддаг ажил, улсын өмчийг үнэгүйдүүлж өөрсдөө авах, луйвардсанаас ялгаагүй
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-09-18 02:18:01
    Төрийн өмчийг баячуудын хөрөнгийг нэмэхэд л нэмэр болдог ард түмнийг өмчгүй болгох нэг хэлбэр байдаг
    183.177.109.36
    Мэдэгдсэн Хариулах