Тэтгэврийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмнэ
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг өнгөрөгч хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөгийн тэтгэврийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийх ажил шат дараатайгаар хэрэгжих боломж нээгдсэн юм. 

Өнөөдөр Монголын нийт хүн амын таван хувь нь 60-аас дээш насныхан байна. 2014 оны байдлаар 242 мянга гаруй иргэн өндөр насны тэтгэвэр авч байгаа гэсэн статистик мэдээ байна. 1994 онд Нийгмийн даатгалын багц хууль, 1999 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус батал, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс хойш 20 жил өнгөрөөд байна.
 
Гэтэл тэтгэврийн даатгалын нэрийн дансанд хуримтлал үүсгэж, мөнгөжүүлнэ гэсэн боловч өнөөг хүртэл энэ нь ажил хэрэг болоогүй нэр төдий нэрийн дансанд хуримтлал үүсгээгүй байгаа юм. Уг нь энэ хуримтлал нь өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийнхээ цалингаас авсан шимтгэлээр одоогийнх тэтгэвэр авч байгаа хүмүүсийнхээ тэтгэврийг нөхөөд явж байх ёстой нэг ёсны сан байх байсан. Гэвч энэ санд хуримтлал байхгүй байгааг албаныхан хэлж буй. Энэ санг мөнгөжүүлэх гэхээр Засгийн газар л гэхэд  8.8 их наяд төгрөгийн өртэй байгаа аж. Тэгэхээр нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг Засгийн газар өөрсдөө хийж чадахгүй учир иргэдээр энэ санг мөнгөжүүлэх зорилго тавьж буй бололтой. Үүнийгээ ч одооноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулаад эхэлжээ.

Манайд дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд дөрөв, 2030 он гэхэд долоо, цаашид 10 тэтгэвэр авагч ноогдохоор тооцоо гарчээ. Энэ тооцооллын дагуу тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ улам нэмэгдэхийн зэрэгцээ ахмад хүмүүсийн тоо эрс нэмэгдэх гэнэ. Гэтэл тэр олон ахмадуудад тэтгэврийн мөнгө олгоё гэвэл Засгийн газрын төсвийн мөнгө хүрэлцэхгүй юм байх.

Иймээс дээрх шалтгаануудын улмаас тэтгэврийн нас болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэмэх зайлшгүй шаардлага гарч ирээд байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тодруулбал, энэ нэмэгдлүүд ирэх оноос хэрэгжих бөгөөд тэтгэврийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэх нь тодорхой болоод байгаа ажээ. 
Нийгмийн даатгалын ерөнхий газар ирэх оноос ажил олгогч байгууллага болон нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг тус бүрт нь 2.5 хувиар нэмэх санал боловсруулжээ. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ  20 хувь болон нэмэгдэж магадгүй байна.

Энэ нь тэтгэврийн тогтолцоонд хийгдэх гэж буй шинэчлэлүүдийн нэг аж. Гэхдээ шимтгэл төлж буй иргэдийн хувьд тун таагүй тусах нь мэдээж юм. Гадны оронд шимтгэл төлснийхөө хэрээр тэтгэвэрт гарахдаа тэр хэмжээний өндөр тэтгэвэр авдаг ч манай оронд харин ч эсрэгээрээ. Нийгмийн даатгалаа хэчнээн төлөөд ч тэтгэвэрт гарсан хойноо амьдралдаа хүрэхүйц хэмжээний тэтгэвэр авч чаддаггүй. Иймээс өнөөдөр ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүст энэхүү мөнгийг төлөх нь гомдолтой санагддаг. 

Тэгэхээр үнэхээр тэтгэврийн санг мөнгөжүүлэх нэрээр ажил олгогч болон ажилтан албан хаагчдын нуруунд дарамт үүсгэж, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэхийн зэрэгцээ тэтгэврийн насыг нэмэх эцсийн шийдвэр батлагдчихвал яах вэ. 

Цалин мөнгө нь нэмэгддэггүй, цагтаа бууддаггүй хувийн хэвшлийнхэнд улам л дарамт үүсгэх нь мэдээж шүү дээ. Мөн шимтгэл төлснийхөө хэрээр тэтгэврийн хэмжээгээ өндөр тогтоолгох нь ч эргэлзээтэй юм. Үүнээс гадна албан байгууллагууд ч ажилчдынхаа цалин, орлогынхоо мэдээллийг үнэн зөвөөр мэдүүлэх асуудал ч бүрхэгдэх магадлалтай. Учир нь өндөр шимтгэл төлж, ажилтан албан хаагчдаа дарамт үүсгэхгүйн тулд нөгөө л орлогоо нуух үзэрэг сөрөг үр дагаврууд улам л гаарах магадлалтай юм. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Арай арай 2015-09-19 01:39:45
    Болиочээ, тэтгэвэрээ нэмж чадахгуй байж юун шимтгэл вэ? Худлаа санд гэж монго товлоруулээд хувааж идэцгээх гэж! Хогшчуул насаараа ажиллаад 200000 авдаг!
    122.201.21.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2015-09-19 01:38:43
    Oo za za. Bi tolson mongoo bankind hugatsaatai hadgalamj helbereer bairshuulmaar bna. Yagaad minii tolson mongiig ulsiin orond ugch baih yostoi yum.
    103.229.123.13
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-09-18 08:56:38
    Төрийн зээлсэн мөнгийг иргэдээр төлүүлэх гэж үү
    202.179.20.104
    Мэдэгдсэн Хариулах