УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ
Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар Монгол Улсын газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймагт ажиллаж /2014.06.12/ байна. Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймгийн төвд хүрэлцэн ирэхэд нутгийн удирдлагын ордны өмнө Партизаны талбайд хүндэт харуул угтан авч, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Их Хурлын дарга Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Санжжав, Засаг даргын орлогч Н.Батдорж нартай уулзалт хийв.

Албан уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн удирдлагууд аймгийн өмнө тулгамдсан асуудлууд болон хийж хэрэгжүүлж буй ажлын талаар УИХ-ын даргад мэдээлэл өглөө. Сэлэнгэ аймаг 105 мянган хүн амтай. Нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн хувьд 17 сумтай. Энэ жилийн хувьд, 173 мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 130 мянган га талбайд улаан буудай, 28 мянган га талбайд тэжээлийн ургамал тус тус тариалжээ. Үүнээс гадна 3100 га талбайд төмс, 2100 га талбайд хүнсний ногоо тариалсан байна. Өмнөх жилийнхтэй харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт юм.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, Сэлэнгэ аймгийн хувьд, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд зарим нэг саад тулгарч байгаа. Иймээс усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд дэмжлэг шаардлагатайг онцолж байлаа. Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын хүн амын төмс хүнсний ногооны 28-33 хувь, нийт улаан буудайны 50 гаруй хувийг дангаараа хангадаг байна. Сэлэнгэ аймгийн хувьд 1 сая 351 мянган толгой малтай. 520 мянган төл хүлээн аваад байна.

Сэлэнгэ аймаг энэ жил “Иргэн танд ээлтэй үйлчилгээ”-г эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд бүх сумдад нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхэлжээ. Хөрөнгө оруулалтын хувьд, Бороогийн зам, Хүдэр, Цагаан нуурын зам, Ерөөгийн чиглэлийн замыг засах шаардлагатай байгааг аймгийн засаг дарга С.Бүрэнбат хэлж байв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.