Цаатан хүүхдүүдэд сар бүр 65 мянга 450 төгрөгийн тэтгэмж олгож байна
Хөвсгөл аймаг нь олон ястны өлгий нутаг билээ. Тэнд зургаа дахь хошуу мал болсон цаа маллан амьдардаг цаатан иргэд амьдардаг. Тэдний амьдралын түвшинг сайжруулах, цаа бугыг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн хөтөлбөр хангалттай хэрэгжиж байна гэж үзжээ.

Тайгад амьдардаг цаатан тэтгэмж” олгох журмын дагуу сар бүр 126 хүүхдэд сар бүр 65 мянга 450 төгрөгөөр нийт 8 сая 246 мянга 700 сая төгрөг, мөн 206 том хүнд нэг сарын 130 мянга 900 төгрөгөөр нийт 26 сая 965 мянга 400 төгрөг нийтдээ 35 сая 146 мянга 600 төгрөгийг олгож байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар нийт 561 цаатан үндэстэн байгаа бөгөөд үүнээс халамжийн тэтгэвэр авч буй 334 цаачин, үүний 128 нь хүүхэд, 206 нь том хүн, 1610  цаа буга байгаа аж.

Хөтөлбөр хэрэгжсэнээр цаатан иргэд орлоготой болж цааг идшиндээ хэрэглэхээ больсон, цаан сүргийн тоо толгой өссөн, хүүхдүүдээ их дээд сургуульд сургадаг болсон, эрүүл мэндийн үзлэг оношилогоонд хамрагддаг болсон, аялал жуулчлалаас тодорхой орлого олдог болсон зэрэг олон үр дүн гарчээ.

Харин Тува хэлийг заах мэргэжлийн багш байхгүйн улмаас энэ асуудал шийдэгдэхгүй байгаа аж.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.