Уулчин Д.Отгонхүү Эльбрусыг  дахин зорив
 Кавказын нурууны Эльбрус уулын 5642 м өндөртэй баруун оргилд гарах “X international Elbrus race-2015” уулын гүйлтийн олон улсын тэмцээн болох гэж байна. Энэ сарын 19- 27-ны өдрүүдэд болох уг тэмцээнд манай улсаас уулчин Д.Отгонхүү оролцохоор ОХУ-ыг зориод байна.
 
Тус тэмцээнд ОХУ, АНУ, Казакстан, Беларусь, Франц, Анголь, Польш зэрэг 10 гаруй орны тамирчин оролцож байгаа бөгөөд гүйлтийн тэмцээний сонгон шалгаруулалт энэ сарын 22-нд болж, тэнцсэн тамирчид эрхээ авах юм. Уулчин Д.Отгонхүүгийн хувьд Монгол Улсаас ганцаараа оролцож байгаа, Европ тивийн ноён оргил Эльбрусын 5642 м өндөрт дөрөв дэх удаагаа зорчих гэж буй нь энэ.
 
Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 11-14-ний хооронд Ховд аймгийн нутагт болсон Монгол Улсын гавьяат тамирчин , уулын спортын ОУХМ Т.Гүррагчаагийн нэрэмжит “Цамбагарав -2015” улсын аварга шалгаруулах тэмцээний соло хурдны авиралтад 2:07:00 цаг авирч, шинэ рекорд тогтоосон юм.
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.