М.Зоригтод МИАТ-ын мөнгө завшсан эксүүдийг “татах” сонирхол байна уу
Сайд, гишүүн хоёрыг хамтад нь хийвэл хамаг эрх мэдэл түүнд очно гэсэн ахархан бодолтой хүмүүс байх. Тэдний нэг нь саяхан Зам тээврийн сайдаар томилогдсон М.Зоригт бололтой. Их хэмжээний мөнгө идсэн нь тогтоогдож, шүүхээс ял сонссон нөхдүүдийг “баруун , зүүн гараараа” томилохоос буцахгүй гэдгээ мэдэгдэн суугаа энэ нөхөрт өөрт нь ажиллах боловсон хүчин олдохгүй байна гэж үү.  

Иргэн Б.Цогтгэрэл “Ч.Хоролсүрэн, Ц.Орхон нарыг дахин Нисэхийн салбарт томилох гэж байна” гэсэн мэдээллийг цахим ертөнцөд түгээлээ. Үүний хариуд  М.Зоригт сайд “Ц.Орхон салбартаа сайн мэргэшсэн залуу. Би түүнд итгэж байгаа” гэж хариулжээ.

Үүнээс харахад, шинэ сайд “Дайны эрсдэлийн сан” гэх нэрийдлээр 9,1 тэрбум төгрөгийн  хохирол учруулж, ял сонссон МИАТ-ын экс удирдлагуудыг буцаан ажилд  авах нь уу гэсэн хар төрөхгүй байхын аргагүй байна.

Тухайн үед болсон хэргийг сануулбал, “МИАТ” компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, дэд захирал асан Ч.Хоролсүрэн, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нар Дайны эрсдэлийн сан” гэх нэрээр зохиомол даатгалын компаниуд руу МИАТ-ийн их хэмжээний мөнгийг гуйвуулж, мөнгө завшиж, угаасан хэргээр Улсын дээд шүүхээс 7-8 жилийн ял сонссон юм
Гэвч Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар хоёр жил ял эдлээд, эрүүл мэндийн шалтгааны улмаас суллагдсан юм.  Хэрэв иргэн  Б.Цогтгэрэл үнэний хувьтай цуурсан бол ял эдэлж байх ёстой Ц.Орхон өнөөдөр сул явж байх нь.

Юутай ч  УИХ-ын дарга З.Энхболд “Зоригт сайд аа, Орхон болон бусад шийтгүүлсэн нөхдөд нисэхийн салбарын хаалга хаагдсан” гэж анхааруулсныг бодоход шинэ сайд санаагаа татах болов уу.

Мөн М.Зоригт сайд ингэж ярихыг бодоход, манайд нисэхийн салбарт ажиллах боловсон хүчин үнэхээр дутагдалтай байна уу . 
 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тумур 2015-10-12 06:38:14
    Zorigt gej teneg gar yumaa. Ийн амьтан нисэхийг унагана уу гэхээс дээш татахгуй
    112.72.13.72
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2015-09-18 05:22:14
    ТАТАХ НЬ ТҮМЭН ЗӨВ ШҮҮ. ТӨСӨВ БОЛОН ОЛОН УЛСЫН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР НАРГИСАН ШҮҮ. ЗАРТАЙ ЛУЙВАРЧИН С.БАТМӨНХИЙГ ДАХИН ШАЛГАХ НЬ ЗӨВ. БУСДАД САНАМЖ БОЛНО......
    124.158.111.16
    Мэдэгдсэн Хариулах
    • цогт 2015-10-12 04:48:56
      С.Батмөнх нь сайн менежер удирдан зохион байгуулагч бөгөөд АН-ын зарим луйварчид хийсэн ажлыг үгүйсгэж, улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж. бие сэтглээр хохироосон...
      202.179.29.94
      Мэдэгдсэн Хариулах
  • X 2015-09-18 01:04:38
    Yal avj baisan hun turiin alband ajillaj boldog yum baihda
    203.15.208.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-09-17 14:42:35
    Ардчилсан намын боловсон хүчний хэмжээ нь л энэ ш дээ
    112.72.13.255
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнгө 2015-09-17 13:25:46
    МИАТ-ийн их хэмжээний мөнгийг гуйвуулж, мөнгө завшисан хүмүүст мөнгө байгаа сайдаа
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • ogi 2015-09-17 08:12:49
    manai shine said yg n mash ovormoch gaigyu l yum shig ard tymenteigee mash niitech haa yavsan gazraa bi end bna aa l geel neg bodliin zugeer ch yum shig nadad l...
    108.70.173.253
    Мэдэгдсэн Хариулах