Монголбанк  14.2  сая ам.доллар худалдав
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1986.58-1994.30 төгрөгийн ханшаар 47.45 сая ам.доллар, 310.06-311.6 төгрөгийн ханшаар 58.8 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 14.2 сая ам.долларыг 1991.91 төгрөгийн хаалтын ханшаар, 27.05 сая юанийг 311.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 76.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 18.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.