Сонсголын бэрхшээлтэй иргэд мессежээр дуудлага өгдөг болно
Сонсголын бэрхшээлтэй иргэдэд яаралтай тусламжийн дуудлага өгөх  харилцааг  сайжруулах үүднээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо хамтран ажиллаж нэгэн  чухал үйлчилгээг санаачилжээ.
 
Энэ үйлчилгээ нь 101, 102, 103, 105 дугаарын утсанд дээр дурдсан бэрхшээлтэй  хүмүүсийн өгсөн  дуудлагыг мессеж хэлбэрээр хүлээн авах юм. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэд тухайн холбоондоо гар утасны дугаараа бүртгүүлэх шаардлагатай аж. Уг үйлчилгээг эхний ээлжинд Улаанбаатарт хэрэгжүүлэх бөгөөд  цаашлаад орон даяар нэвтрүүлэх юм байна.
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.