Ш.Түвдэндорж: Би УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд  Н.Алтанхуяг танилцуулсан бол  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын  хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан танилцууллаа.

Байнгын хорооны болон хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Та нар тойрогт очоод иргэдийн санал хүсэлтийг сонсоорой. Олон нийтийн зүгээс энэ “давхар дээл”-ийг тайлуулахыг хүсч байна. Х.Баттулга гишүүний зүгээс ёс суртахууны шийдэл гаргаж, ҮХАА-н сайдын суудлаасаа татгалзсан. Гэтэл яагаад заавал дахиад дээлээ давхарлах гээд байгаа юм. Хуульд заасан байгааг ойлгож байна. Гэхдээ нэг хүн ёс суртахууны шийдэл гаргасан байхад яагаад дахиад нөгөө хүн нь дээлээ давхарлах гээд байгаа юм бэ?
 
ҮХАА-н сайд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Хуулийн талаас нь ямар нэг асуудал байхгүй. Олон нийтийн ийм ямар саналтай байгаа гэдгийг УИХ-ын гишүүн хэлэх нь зөв. Гэхдээ санал асуулгаар гарчихсан юм байхгүй. Нам ямар үүрэг даалгавар өгч байгаа тэрний дагуу ажиллаж байна.
 
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: ҮХАА-н салбарыг хурдан эзэнтэй болгож улс орны ажлыг явуулах шаардлагатай байна.
 
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Урьд нь ийм байсан л гэх юм. Та бүхэн шинэчлэл хийнэ гээд байсан яасан бэ. Нэг хүн гараад оронд орж ирэх хүнээ заавал УИХ-ын гишүүн хүнийг л тавих гээд байгаа юм. Ш.Түвдэндорж чинь байнгын хорооны дарга шүү дээ.  Ерөнхийлөгч цаг үе, нөхцөл байдлыг мэдэрч зөвшөөрөхгүй гэдгээр хэлээд байна шүү дээ.
 
ҮХАА-н сайд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж
: УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно гэсэн эрхзүйн орчин хэвээр мөрдөгдөж байгаа. Би түрүүн хэлсэн намын шийдвэр гаргадаг улс төрийн байгууллага энэ шийдвэр гаргасан. УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй, Засгийн газрын гишүүнээ ч хийнэ. Харин байнгын хорооны даргын ажлыг хийчих гишүүд манай намд байгаа гэдэгт итгэлтэй байна.
 
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
УИХ дээр хэлэлцэж байгаа аливаа асуудлыг УИХ дахь бүлгүүд байр сууриа нэтгэдэг. Гэтэл Ш.Түвдэндоржийн асуудал дээр “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгээгүй байхад энэ асуудлыг оруулаад ирдэг нь яаж байгаа юм бэ. “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс энэ асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан ч байнгын хороо дэмжээгүй. Бүлгүүд зөвшилцөөгүй байхад энэ асуудлыг хэлэлцэж болдог юм уу.  Ш.Түвдэндорж гишүүн та  ҮХАА-н сайдаар томилогдоод ямар ажлыг нэн тэргүүнд хийх вэ. Жил хагасын дараа энэ салбарт ямар өөрчлөлт гарах бол
 
ҮХАА-н сайд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж:
Малчдыг эрсдэлээс хамгаалах тал дээр анхаарч ажиллана. Малыг халдварт өвчнөөс хамгаалах тал дээр мөн анхаарна. Аж үйлдвэрлэлтийн салбарын шанг татна.
 
Чуулганы хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна.
 
П.УНДРАМ
оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөвөөзөв 2014-06-19 03:37:00
    яасан гэж ганцаараа дээлээ тайлдаг юм
  • ард 2014-06-12 05:55:55
    Энүүнд тийм эр зоригч байхгүй ичих нүүр ч байхгүй. БХЯ- ны сайд байхдаа БЗД -т нэр дэвшиж байхдаа гэр хороололд худаг барьж өгч байгаад ялагдсаныхаа дараа нөгөө худгаа нураагаад аваад явсан хүн шүү дээ.