Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиож байгаа билээ. 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан билээ.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас  Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн, хүүхдүүд хүндэтгэлийн жагсаалаар жагч, туг залах ёслол боллоо.

Уг арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нээж, Монголын хүүхэд бүрийн төлөө чин сэтгэлээ зориулан ажиллаж байсан төр захиргааны байгууллагын төлөөлөл, үе үеийн ахмад ажилтнуудад хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.

Уг арга хэмжээнд Хан-Уул болон Багануур дүүргийн авъяаслаг сурагчид ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлэн, Нийслэлийн Хүүхдийн холбооны хүүхдүүд үе үеийн ахмадуудтайгаа “Бүхий олон багачууд” дууг хамтран дуулжээ
С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.