Хүүхдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Чингэлтэй дүүргийнхэн түрүүлжээ
Хүүхдийн V спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргажээ. Тэмцээнд хөвгүүдийн төрөлд 122, охидын төрөлд 97 нийт 209 бөх өрсөлдсөн байна.

Багийн дүнгээр нэгдүгээр байрт  П.Чулуунбаатар дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн баг  52 оноогоор оржээ. Харин хоёрдугаар байрт С.Мөнхдуурсах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг 48 оноогоор, гуравдугаар байрт Д.Мөнхбаяр дасгалжуулагчтай Налайх дүүргийн баг тамирчид 47 оноогоор тус тус оржээ.

Энэ үеэр тэмцээний хөвгүүдийн 54 кг-ын жинд хүрэл медаль авсан Б.Энхбаяр, 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Д.Эрдэнэжаргал, охидын 49 кг-ын жинд түрүүлсэн Б.Мөнхнар, 56 кг-ын жинд аман хүзүүдсэн Б.Содбилэг, 65 кг-ын жинд түрүүлсэн Э.Даваанасан нарын таван бөхөд МУБИС-ийн Урлаг, биеийн тамирийн сургуульд 2016-2017 онуудын хичээлийн жилээс элсэн суралцах урилгыг МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, тус сургуулийн багш, олон улсын шүүгч Х.Чойжилжав нар гардуулж өгчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.