Сүлдэн болон Ананас эмийн сангууд хугацаа нь дууссан эм борлуулж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Америк барааны дэлгүүр 10, энэтхэг барааны дэлгүүр 5, секс дэлгүүр 2, эм хангамжийн байгууллага 11, иргэн 1 нийт 29 байгууллага шалгаж 220 нэрийн 11830576 төгрөгийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм бэлдмэл хураан авчээ.

Үүнээс америк, энэтхэг барааны дэлгүүрээс 107 нэрийн 8845350 төгрөгийн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл, Сүлдэн болон Ананас эмийн сангаас 54 нэрийн 1985800 төгрөгийн эм илэрсэн байна. Сүлдэн эмийн сан 36 нэрийн 642990 төгрөгийн хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм худалдан борлуулж байжээ. Сүлдэн эмийн сан нь Далайхүү худалдааны төвд байрлах Мөнхийн тун, Ананас эмийн сангуудад 23 нэрийн 407 ширхэг, 203350 төгрөгийн эм бэлдмэл худалдан борлуулж байж.

Илэрсэн зөрчлийг үндэслэн 3 байгууллагад 18 заалт бүхий албан шаардлага, 4 байгууллагад 1900.0 төгрөгийн, 7 албан тушаалтанд 1650.0 төгрөгийн, 2 иргэнд 300.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулан, 3 байгууллагад 730.0 нөхөн төлбөр тооцсон байна.

Цаашид Ананас эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцлах, Интимэйт Биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, Энэтхэг болон Америк барааны дэлгүүрүүдэд байнгын хяналт тавихаар болжээ.   

Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.