Нэр бүхий 15 амралтын газрын газар эзэмших эрхийг цуцална гэв
 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт амралт, жуулчны баазын чиглэлээр үйл ажиллагаа явуулж нийт 72 газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Шалгалтад  хамрагдсан газруудын 18 буюу 25 хувь нь эрүүл ахуйн болон “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудад тавих ерөнхий шаардлага” хангаагүй нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байжээ.  Мөн ундны усаа зориулалтын бус саванд нөөцөлсөн мөн ус хадгалж байгаа савандаа тогтмол ариутгал хийдэг байж.

Нийт 66 усны дээж авч, хими нян судлалын шинжилгээ хийхэд 12 буюу 18 хувь нь нянгийн бохирдолтой гарсан байна. Гүний худгийн 30 буюу 42 хувь нь эрүүл ахуйн хамгаалалтын бүсгүй, хамгаалалтын бүсэд байшин барилга, энгийн бие засах газар, бохир усны цооног, хог хаягдлын цэг зэрэг бохирдуулагч эх үүсвэр байрласан аж.

Мөн хоол үйлдвэрлэл, угаалга цэвэрлэгээний байдалд үнэлгээ өгөх зорилгоор нийт 445 арчдас авч шинжилгээнд хамруулахад 22 хувь нь нянгийн бохирдолтой гарчээ.  Амралтын хоол үйлдвэрлэлийн байрыг  гар угаах нөхцөлөөр бүрэн хангаагүй, үйлчилгээний ажилчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Холбогдох хууль тогтоомж зөрчин зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн О.Алтантулгын амралтын газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож 27 аж ахуйн нэгжид 5,856,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авчээ.

Мөн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм” зөрчин Туул, Хэрлэн голын эргийн сав бүхий газарт амралт, жуулчны баазын үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий 15 газрын газар эзэмших эрхийг цуцлах асуудлыг БОНХАЖЯ-д хүргүүлэхээр МХЕГ-т уламжлаад байна.  
Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.