АТГ,  УЕПГ-ын дарга нар чуулганы хуралдаанд өөрсдөө оролцоосой
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан энэ сарын 15-нд хуралдсан билээ. Уг хуралдаанаар чухал асуудал болох Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Гэтэл уг хуралдаанд хуулийн байгууллагуудаа төлөөлж дандаа дэд дарга нар ирсэн байв. Уул нь Улсын хууль гаргагч парламент чухал хуулийн асуудлаар ярилцаж байхад хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын гол дарга нар нь өөрсдөө оролцох ёстой. Үүнд ач холбогдол өгөх ч хэрэгтэй.

Гэтэл энэ удаагийн хуралдаанд АТГ-ын дарга бус дэд дарга Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурорын газрын дарга бус бас л дэд дарга нь оролцсон юм. Тэгсэн хэрнээ гишүүдийн асууж буй зарим асуултуудад бүрэн дүүрэн хариулж чадахгүй, тоймтой хариулт өгч чадахгүй байв. Ямар сайндаа УИХ-ын дарга З.Энхболд, АТГ-ын дэд дарга Ц.Нямдоржоос “танай жилийн төсвийн талаар ташаа мэдээлэл яваад байсан. Нийт төсөв чинь хэд билээ” хэмээн асуухад тэрээр хариулж чадахгүй “би утсаар лавлачихаад эргээд хэлье” гэж байсан юм. Энэ мэтээр АТГ-аас гаргасан дүгнэлт, өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуухад ам бардам хариулт өгч чадахгүй байх тохиолдол ч  байв. 

Мөн дарга нар нь хаачсан, яагаад ийм чухал хуралдаанд оролцохгүй байгаа талаар гишүүд асуухад дэд дарга нар, “Ерөнхий прокурор М.Энх-амгалан гадаадад томилолттой яваа” гэсэн бол “АТГ-ын дарга Н.Ганболд долоо хоногийн өмнө өвчний учир акт авсан байгаа” гэсэн юм. 

Иймээс “УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хууль хяналтын байгууллагын дарга нараа удаан хугацаанд хараагүй, уулзаагүй учир ингэж хэлж байна. Учир нь сүүлийн үед хууль хяналтын байгууллагатай холбоотой асуудал парламентаар хэлэлцэх бүрт дарга нар нь байхгүй дандаа орлогч дарга нар нь ирж оролцож байна. Дараагийн хуралдаанд дарга нараа ирүүлээрэй. Ийм чухал асуудал хэлэлцэж байхад орлогч нар нь биш дарга нар нь өөрсдөө байх ёстой. Улсын ажлыг хүндэлдэг хийдэг бол өөрсдөө ирэх ёстой байсан. Тэр гадаад дотоодод томилолтоор явах бол орлогч нараа явуулах ёстой. Өөрсдөө харин ийм чухал хуралдаанд сууж байх ёстой ш дээ” хэмээн ихэд бухимдсан.

Түүний ийн бухимдаж, хэлэх нь ч аргагүй. Иймэрхүү байдал зөвхөн энэ удаагийн чуулганы хуралдаанд давтагдсан юм биш. Өмнө нь ч бас давтагдаж байсан. Зөвхөн хууль хяналтын байгууллага ч бус зарим яамд газрын дарга нар орлогч, эсвэл мэргэжилтнээ чуулганы хуралдаанд оролцуулах явдал олон гарч байсан.  Иймээс дараагийн удаа АТГ,  УЕПГ-ын дарга нар чуулганы хуралдаанд өөрсдөө оролцоосой.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sonin hun 2015-09-17 17:27:43
    1 nuhur mongol bish tsaraitan baain
    202.179.20.97
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-17 11:56:48
    тэтгэвэрийн өвгөнөөр прокурорын байгууллагыг удирдуулаад элбэгдорж гэж мал байна. тэр нь юм үзээгүй цагдаа байсан болохоороо дандаа гадаадад явна. ажил хийхгүй...
    202.179.11.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Ttt 2015-09-17 05:32:11
    TBD iin zuv
    103.229.122.192
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2015-09-17 04:42:40
    Ажлаа мэддэггүй л юм байна ш дээ. Байгууллага толгойлоод ажиллаж байж төсвөө мэдэхгүй байна гэдэг арай л юм биш үү. Ичиж үхмээр юм.
    124.158.90.25
    Мэдэгдсэн Хариулах