Өнөөдөр аймаг бүхэн л бараг бахархалт амьтан ургамал, уул усаа тодруулж байгаа билээ. Гэтэл Дорнод аймгийн удирдлагууд бусад нутгаас ялгарах онцлог хэв шинжийг агуулсан амьтнаа бэлгэдлээсээ хасах тухай ярьж байгаа нь харамсалтай.
Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Дорнод аймгийн сүлдний бэлгэдлээс цагаан зээрийг хасах асуудал хэлэлцэгджээ. Гэвч эл асуудлыг дараагийн хурал болтол түр хойшлуулсан байна.
Дорнод аймгийн бэлгэ тэмдэг нь тал дунд давхиж буй цагаан зээр, мандаж буй нар, Хэрлэн гол бүхий дүрс билээ.
Уг бэлгэдлийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн №06 тогтоолоор баталсан байдаг юм. Цагаан зээр бол дэлхийд цор ганц үлдээд байгаа хялганат хээрийн бүс Мэнэнгийн их талыг чимж Дорнодын таних тэмдэг болж байдаг амьтан юм. Гэтэл цагаан зээрийг бэлгэдлээсээ авч хаях тухай ярьж байгаа нь нэг л буруу санагдана. Угаас нутгийн ард иргэд цагаан зээрийг бэлгэдлээсээ авч хаяхыг хүсэхгүй байна.
Гэвч орон нутгийн өөрөө удирдах дээд байгууллагууд ард түмнийхээ санаа бодлыг сонсож байж дараа нь энэ амьтныг аймгийнхаа сүлдэнд үлдээх эсэхээ шийднэ биз ээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn