Б.Мэдрээд “хүрд эргүүлэх боломж” гарах болов  уу
Нэг гаргасан алдаагаа өөрийн мэдэлгүй дахин давтчихдаг хүнийг юу гэх вэ. Улсын заан Ч.Санжаадамба заалны барилдаанд хэд ч орсон түрүүлдэг атлаа задгай талбайн  барилдаан буюу Улсын наадмаар барилдахаараа л өвдөг шороодчихдог гэмтэй. Үүнд бөхөд хайртай, дэмжиж явдаг олон хамгийн ихээр харамсдаг.

Тэгвэл үүнтэй төстэй нэгэн явдал улс төрд дөрвөн жил тутам болдог агаад энэ дуулианы гол эзэн бол Б.Мэдрээ гэгч юм. Тэрээр 2000 оны сонгуулиас хойш  УИХ-ын сонгуульд дөрвөнтөө нэр дэвшээд өвдөг шороодсон.  2012 оны сонгуулиар намын жагсаалтад дээгүүрт жагссан биш  Монголбанкийг толгойлох хэмжээнд нэр нь яригдаж байсан ч бас л унасан.

Гэхдээ одоо тэрээр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захиралын албан тушаалтай. Монголын банкны холбооны Ерөнхийлөгч болон Дэд Ерөнхийлөгчөөр нийт 5 жил ажилласан. Эдийн засаг болон банкны салбартаа бол толгой цохьдог нэгэн.

Гэхдээ тэрээр хэчнээн хичээгээд ч одоог хүртэл улс төрд орж чадахгүй  явна. Учир нь сонгууль бүрээр жагсаалтаар ордог ч түүний нэрний дээгүүр “хамаг зүйл болоод өнгөрчихнө. Иймээс л жилийн жилд ямар гишүүн “унаж”, суудлаа өгөх бол, хэн явж, боломж олдох бол хэмээн анан суудаг гэхэд гүтгэсэн болохгүй ээ.
2012 оны сонгуулиар АН-аас түүний нэр жагсаалтын 11 дүгээрт бичигдэж, өмнө нь  М.Батчимэг гишүүн бичигдсэнээр түүнээс дээших бүх хүн УИХ-ын гишүүн болж, харин Б.Мэдрээ болон түүнээс доош нэр нь бичигдсэн хүмүүст парламентад суух боломж олдоогүй.

Өнгөрсөн оны хавар УИХ-ын чуулганаар “давхар дээл”-ийг тайлах асуудал яригдсан. Тухайн үед “давхар дээл” тайлах ёстой” хэмээн санал өгөөд буруудсан Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан нарын гишүүний суудал ганхаж эхэлсэн тэр үед Б.Мэдрээгийн нэр УИХ-ын гишүүнд хамгийн түрүүнд яригдаж байсан. Гэвч дээрх гишүүд суудалдаа үлдсэн төдийгүй Р.Бурмаа гишүүнээс эхлээд хэлсэн ярьснаасаа буцаж, сайд болсноор Б.Мэдрээгийн гишүүн болох хөг өнгөрсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжингийн нялх амрагийн асуудал дэлгэгдэж, сайдын суудал төдийгүй УИХ-ын гишүүнээсээ татгалзах хэрэгтэй гэсэн шахалт явж байхад бас л Б.Мэдрээгийн нэр таамгаар орж ирж байв. Харамсалтай нь Х.Тэмүүжин гишүүн суудалдаа үлдсэнээр түүний мөрөөдөл бас л замхарсан гэхэд болно.

Ер нь тэрээр азгүй нэгэн ч юм шиг. Түүний нэр Монгол банкны Ерөнхийлөгчид яригдах үе байсан хэмээн өмнө нь хэлж байсан. Энэчлэн тэрээр өнгөрсөн хавар Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч гэсэн албан тушаалын төлөө, МХБХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатартай өрсөлдөөд ялагдсан. Нэг үгээр, ялагдал гэдгийг яс махандаа шингэсэн хүртсэн хүн хэмээн ойлгож болно.

Мөн М.Батчимэг гишүүний зөвлөх тагнуулын хэргээр ял сонссон ноцтой асуудал үүссэн энэ үед хэрэв дараа дараагийн шатны шүүхээс гишүүнтэй хамтран ажиллаж байсан З.Пагмажавын ялыг батагаажуулчихвал М.Батчимэг гишүүн суудлаа өгөхөөс аргагүй гэх яриа гараад байгаа. Хэрэв ийм зүйл болбол тэр үед мөн л түүний нэр яригдах нь тодорхой юм. Гэхдээ ирэх жилийн сонгууль дөхсөн энэ үед түүнд улс төрд ороод ч хэрэг байна уу даа.
Гэхдээ л дараа дараагийн удаа “хүрд эргүүлэх боломж” олдох ч юм бил үү.
 
Г.Уянга
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-09-17 15:00:41
    Medreegiin IQ .denduu undur. Hehe. Uur garigt yumand hureh baih.
    122.201.22.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Ханой 2015-09-17 08:36:59
    Хамт нэг өрөөнд ажиллаж байсан залуу насаа санахад сайхан байна. Амжилт хүсье.
    103.26.194.12
    Мэдэгдсэн Хариулах
    • Balbar B.  2015-09-17 09:14:22
      bi ch mon adil, hundelj yavdag shuu. Hanoi akhiigaa ch gesen ikh hundelj yavdag.
      61.48.217.2
      Мэдэгдсэн Хариулах
  • Urnaa 2015-09-17 06:31:43
    Z guai amaa tat. Mundag bankir , mongoliin ediin zasgiig avaad gargaad deeshluulj chadah mundag uhamsartai chadaltai uhaantai hun
    107.77.87.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Bataa 2015-09-17 02:14:21
    Шударга, мундаг менежер, банкир шүү
    119.40.97.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2015-09-17 01:37:54
    Har pr buyu syrtalchilgaa gej
    150.129.141.77
    Мэдэгдсэн Хариулах