Өршөөл үзүүлэх ажлын явцыг хэлэлцэв

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Комиссын хуралдаан өчигдөр /2015-09-16/ болов.

Хуралдаанаар шүүх, хууль хяналтын байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар тус тус танилцуулж, түүний хэрэгжилтийн явцад анхаарвал зохих зарим асуудлын талаар санал солилцлоо. Өршөөлийн хуульд хамрагдаж буй хүмүүсийн материалыг холбогдох байгууллагууд нэн даруй бүрдүүлж, хянаж, шүүхэд шилжүүлж улмаар асуудлыг шуурхай шийдвэрлэхдээ хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах талаар ярилцав.

Тус комисс ийнхүү гурав дахь удаа хуралдаж байгаа бөгөөд өршөөл үзүүлэх ажлын дүнгээ энэ оны 10 дугаар сарын 05-ны дотор Улсын Их Хуралд танилцуулна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.