НИТХ-ын төлөөлөгчдийн албан томилолтууд асуудалтай байна
НИТХ-ын нэр бүхий 18 төлөөлөгч зургадугаар сарын 12-22-ны өдрүүдэд Бүгд найрамдах Куба, Бүгд найрамдах Бразил улсуудад туршлага судлах албан айлчлал хийхээр болсон нь  асуудал дагуулж эхлээд байгаа билээ. Тэдний энэхүү айлчлалыг туршлага судлах нэрээр халхавч хийн хөлбөмбөгийн ДАШТ үзэх гэж байна хэмээн хардах хүн цөөнгүй байна.

Тэгвэл энэ мэдээллийн араас НИТХ-ын 45 төлөөлөгчийн албан томилолттой холбоотой өөр нэг асуудал гарч ирлээ. Тодруулбал энэ оны эхний дөрвөн сарын байдлаар эрхэм төлөөлөгчдийн гадаад томилолтонд 1,4 тэрбум төгрөг, дотоод томилолтонд 118 сая төгрөг зарцуулсан байх юм. Эдгээр төлөөлөгчдийг ээлж дараалан томилолтонд явуулж асуудлаа шийдвэрлүүлэхгүй бол хэцүү байдаг тухай хотын удирдлага болоод албан хаагчид хэлжээ.Тэгвэл дотоод томилолт гэж эдгээр хүмүүс хаашаа явдаг нь олны анхаарлыг татаж байна. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид дотоод томилолтонд эхний дөрвөн сард 118 сая төгрөг зарцуулж хаашаа явсныг иргэд гайхан, тайлбайр шаардаж байна.

Энэхүү тайлангаас харахад төлөөлөгчид хангалттай туршлагатай болж, асуудлыг шийдвэрлэхээр гадаад орныг зорьж,  төсвөөс их хэмжээний мөнгийг зарцуулсан байх юм. Гэтэл манай нийслэл хотод тулгамдсан асуудал түм бумаараа байна. Агаарын бохирдол, автозамын түгжрэл, хөрсний бохирдол, хот төлөвлөлт алдагдсан, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн хүрэлцээ муу гээд тоочоод барашгүй олон асуудал иргэдийн уур бухимдлыг барж байна. Эдгээр төлөөлөгчид гадны орноор явахдаа энэ бүх асуудлыг туулж гарсан улсуудад очин сайныг нь сураад ирдэг бол ч яая гэхсэн. Гэтэл тийм зүйл огт алга. Өвөл нь утаанд дарлуулж амьсгалын замын өвчнөөр өвчилж, зун нь хөрсний бохирдлоос болж элдэв халдварт өвчин тусаж амьдарсаар 20-иод жилийн нүүрийг үзлээ. Нэгэнт  гадны орнуудаар явж судлаад тэрийгээ хэрэгжүүлж чадахгүй бол томилгоонд зарцуулсан энэ их мөнгөө эдгээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулвал дээр баймаар юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөглөрсөн юм 2014-06-25 09:51:31
    төлөөлөгчидөө ээлж дараагаар гадаад явуулж, юм үзүүлдгийм биш үү. нийслэлийн иргэдээ л төлөөлж байгаа баймаар юм. УИХ-ын гишүүд шиг хөдөө гадаа томилолт авч явах учир бас байна уу. эсвэл шоовдор нэг нь дотоод томилолт авдгиймуу.
  • irgen 2014-06-18 10:35:08
    Tomiloltiin zardliig boliulya. Hudlaa yavaad l shoudaad bhiimaa. Uhsen elentsgee gadaad yavuuldag yum be.??? Interneteer umaa sudlaach. Angli hel melgui baigaadaa. Yamarch hurald orood yuuch oilgoj avahgui neeh l ih gadaad yavsan humuus bh um.
  • Zochin 2014-06-12 22:21:25
    Irgedyn tuluulugchid Australia New Zealandad zereg ulsuudad shopping hiisen. 14-15 huntei bag.
  • Zochin 2014-06-12 22:21:25
    Irgedyn tuluulugchid Australia New Zealandad zereg ulsuudad shopping hiisen. 14-15 huntei bag.
  • Zochin 2014-06-12 15:18:50
    Ta nar hudlaa unen ajil hiisen tsarai gargaad suuh shaardlaga bgaa umuu.mongol dahi asuudlaa shiidej chadahgui baij gadaad,dotood ruu tatvar tologch bidnii mongoor mon ih zugaatsan teneh umaa.hiij giiguulsen ajil chin tegeed haana bnaa.hariu
  • Бат-Үүлд 2014-06-12 14:06:17
    Б
  • зочин 2014-06-12 06:31:40
    Бат үүүл эээ. Чи сонгууль болохоор нэг зүйл чалчдаг үнэндээ бүгд худлаа хошгоруулсан байдагл байхгүй юуу
  • иргэн 2014-06-12 06:03:22
    БАТҮҮЛЭЭ ЧИ АРД ТҮМНИЙ ЭД ХӨРӨНГӨ ЦУГЛУУЛСАН ХЭДЭН ТӨГРӨГИЙГ НЬ ЮУНД ХААШ НЬ ЦАЦААД БАЙНА ҮНЭН ШУДРАГААР ТАЙЛАНГАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР АРД ТҮМЭНД ТАНИЛЦУУЛААЧ . ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ ХАМТР