Төв Азид анхдагч монголчууд дэлхийд 46 дугаарт бүртгэгджээ
 “Монгол Улс нь Төв Азид элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх эмчилгээг нэвтрүүлсэн цорын ганц орон” гэх энэ үг чихэнд чимэгтэй сонсогдох аж. Үүнийг хэн хаана хэлсэн гэхээр "Эрхтэн шилжүүлэн суулгах" олон улсын хурлын үеэр хуралд оролцогчид хамгийн түрүүнд онцолсон. Уг хурал нь Улсын нэгдсэн төв эмнэлгийн 90 жилийн ойн хүрээнд яг одоо болж буй юм.

Манай улс 1996 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийж, 2006 онд УНТЭ-ийн даргын тушаалаар 15 хүний бүрэлдэхүүнтэй бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг зохион байгуулж байсан бол өнөөдөр 100 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн байна. 

Түүнчлэн 2010 онд Эүүл мэндийн сайдын тушаалаар элэг шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдаж БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтран 16 том хүн, хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс гадна 2015 онд бие даан хоёр  хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн 46 дахь орноор дэлхийд бүртгэгдэж чаджээ. Мөн 2010 оноос цус болон ясны чөмөг суулгах эмчилгээг хийхээр санаачилж 2013 онд анх удаа ясны чөмөг шилжүүлэн суулгаж, одоогийн байдлаар хоёр тохиолдолд ясны чөмөг шилжүүлэн суулгаад байна. Анагаах ухааны орчин үеийн ололтын оргил нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг бол 90 жилийн түүхтэй тус эмнэлгийнхэн энэхүү оргилд хүрч чадсаны баталгаа нь дээрх үзүүлэлтүүд юм. 
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 2015-09-16 08:28:51
    ганцхан л төв азийн орон байдаг шүү дээ.
    203.194.116.23
    Мэдэгдсэн Хариулах
    •  2015-09-16 11:27:24
      хахаха
      112.72.13.15
      Мэдэгдсэн Хариулах