“Монватт-Тулга” компани нь Германн чанарын Тулгат зуухыг санал болгож байна

“Монватт-Тулга”  компани нь Герман улсын 400 жилийн түүхтэй, Олсберг компанитай хамтран дулаан хуримтлуулж халаах Тулгат зуухыг танай гэрт зориулан үйлдвэрлэж байна.

Дулаан хуримтлуулагч Тулгат зуух нь гал түлдэг уламжлалт зуухнаас тэс өөр, Герман технологиор хийгдсэн дэвшилтэт бүтээгдэхүүн юм. Энэхүү зуух нь цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг халуун дулаан байлгаж, тав тухыг найдвартай хангана. 

Тулгат зуухыг та гэртээ авч хэрэглэснээр:

-    Нүүрс, түлээ хэрэглэхгүй, үнс тоостой хутгалдахгүй, утаа тортог гарахгүй тул та найдвартай дулаанаар хангагдана. 
-    Өдөр оройн аль ч цагт та гэртээ ирэхэд орон гэр тань өдөржин галласан мэт дулаан байх болно. 
-    Огцом халж, хурдан хөрөхгүй, 24 цаг жигд дулаанаа барина.
-    Шөнийн цагт дулаан хуримтлуулдаг тул бусад цагт цахилгаан тасарсан ч танай гэр дулаанаа алдахгүй хэвийн дулаан байна.
-    Та байгаль орчинд халгаагүй технологи хэрэглэснээр үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө том хувь нэмэр оруулна.
-    Хүүхэд, хөгшид гээд ар гэртээ санаа зовох зүйл үгүй болно.
-    Гал алдах аюулгүй.
-    Хамгийн гол нь нүүрс түлшинд зарцуулдаг дундаж зардлаар та ийм тав тухтай амьдралыг гэртээ авчрах бололцоотой.

Уг зуух нь цахилгаан эрчим хүч хэр их хэрэглэдэг, ямар зардал гарах бол? 

Энэхүү зуух нь гал түлэхэд гардаг хүндрэлүүдийг шийдэж, таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна зардлыг тань хэмнэнэ. Гарах зардлыг тооцож үзье. Танай гэрт байгаа цахилгаан хэрэгслүүд янз бүрийн чадалтай байдгийн адил Тулгат зуух нь 5 киловаттын хүчин чадалтай. Тулгат зуухыг хоногт ердөө 8-10 цаг цэнэглэдэг ба цахилгаан эрчим хүч оройн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хямдхан, мөн эрчим хүчний ачаалал бага байдаг тул энэ үед зуухаа цэнэглэнэ.  

Ингэхээр та нэг хоногт 5кВт * 8 цаг = 40 кВт.цаг цахилгаан эрчим хүч зарцуулна гэсэн үг. Улаанбаатар хотод 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний үнэ шөнийн цагт 72 төг 80 мөнгө, өдрийн цагт 100 төг байгаа. Өөрөөр хэлбэл нэг хоногт гэрээ дулаан байлгахад та 40 кВт.ц * 72,8 төг = 2 912төг төлж байна. Энэ мэтчилэн 30 хоногт буюу өвлийн нэг сарын хугацаанд 2 912 төг * 30 = 87 360 төгрөгөөр та дулаан, ая тухтай өвөлжиж болох нь байна. Монгол Улсын Засгийн Газар 2013  онд утаатай бүсэд оршдог айл өрхүүдэд халаалтаа цахилгаан хэрэгслээр шийдвэл өрхийн нийт цахилгаан хэрэглээний 3 000 кВт.цагт 50 %-ийн хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэр гаргасан. Хэдийгээр 2015 онд энэ шийдвэрийг эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан түр түдгэлзүүлсэн ч цаашид хүчинтэй хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл та Тулгат зуухыг хэрэглэснээр халаалтандаа нүүрс, түлээ хэрэглэснээс хямд зардал төлж, дээр нь дахин 50 % хямдруулаад нэг сард 87 360 төгрөг гарлаа гэхэд 43 680 төгрөг төлөх нь ээ.

Тэгвэл яг энэ хугацаанд уламжлалт аргаар буюу нүүрс түлээгээр халаахад ямар зардал гарах вэ? 

Хамгийн багадаа өдөрт нэг шуудай нүүрс, нэг сард 30 шуудай нүүрс хэрэглэдэг гэж үзье. Мөн энэ хугацаанд нэг долоо хоногт нэг том шуудай мод хэрэглэнэ. Шуудай нүүрс 5250 төгрөг гэвэл  төг * 30 шуудай = 157500 төгрөгийг та сардаа зөвхөн нүүрсэнд зарцуулах нь. Нэг том шуудай мод 6000 төгрөг гэвэл нэг сард ядаж 6 000 төг * 4 долоо хоног = 24 000 төгрөг. Ингээд гэрт нэг хоногт нүүрс, түлээнд 6050 төгрөг /нүүрс 5250 төг + мод 800 төг ойролцоогоор/, нэг сард багадаа 181500 төгрөгийн зардал халаалтад зарцуулж байна.

Тэгвэл Тулгат зуухыг хэрэглэснээр та нэг жилийн хугацаанд (буюу хүйтний 8 сарын хугацаанд) халаалтын зардалд хамгийн ихдээ 87 360 төг/сард * 8 сар = 698 880 төгрөг төлөх нь. Гэтэл бид нүүрс, түлээндээ нэг жилд 181 500 төг/сард * 8 сар = 1 452 000 төгрөг ойролцоогоор төлдөг. Засгийн Газраас батлагдсан 50 %-ийн хөнгөлөлт хүчинтэй хэвээр байвал та Тулгат зуухыг хэрэглэснээр жилдээ 350 000 төгрөг төлнө. Үүнээс уламжлалт аргаар халааснаас 2.5-3.0 дахин бага мөнгө буюу 753 200 мянган төгрөг жилдээ хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарч байна. 

Тулгат зуух үнэ ханшийн тухайд: Тулгат зуух бол хоёр ажлыг гүйцэтгэдэг нэг төхөөрөмж юм. Нэгдүгээрт, эрчим хүчний шөнийн хямдралтай цагаар дулаанаа хуримтлуулж орон гэрийг халаана. Хоёрдугаарт, энэ бол дулаан хуримтлуулж халаахаас гадна дээрээ 2 ширхэг ширэмтэй, хоол унд бэлддэг бидний хэлж заншсанаар “пэлээтэк”-тэй шинэ бүтээл. Тусдаа плитка энд тэнд байрлуулах болон нэмж авах шаардлагагүй боллоо. /Зураг-1:  2 ширэмтэй плитка, Зураг-2: – ДХХТ буюу тулгат зуух/ Тулгат зуухны үнэ 2 сая төгрөг ба та манай зуухыг ердөө 1.5 жилийн хугацаанд төлбөрөө бүрэн төлөөд, өөрийн болгоод авах боломжтой.

Гэтэл амины сууцад зориулсан, ойролцоо чадлын дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж дангаараа хоёр сая гаруй төгрөг байдаг. Харин таны гар дээр очих Тулгат зуух гэрийг тань дулаан ч байлгана, хоолтой ч байлгана.  Одоо та ялгааг нь харж байна уу? Нэг хоногт нүүрс болон түлээнд 6050 төгрөг /нүүрс 5250 төг + мод 800 төгрөг ойролцоогоор/ өгч байснаас 2 912 төгрөгийг Тулгат зуухандаа өгвөл илүү хэмнэлттэй. Халаалтын сарын зардал тань хямд төдийгүй, цэвэр орчин, автомат ажиллагаа нь таны ажлыг хөнгөвчлөх болно. 

    Бүтээгдэхүүнийг худалдан авах санхүүгийн дараах боломжуудыг танд санал болгож байна.

Үүнд:


1.    Шууд бэлэн мөнгөөр худалдан авах; 
2.    Хас банкны лизингээр худалдан авах;
Та дулааны улирал эхэлмэгц төхөөрөмжийн дулаан нөөцлөх хэмжээг багасган тохируулах боломжтой. Тэр хэмжээгээр та зардлаа хэмнэнэ. Хавар, зун, намрын сэрүүнд ч та багахан зардлаар дулаахан тухтай байх боломжтой.
Тулгат дулаан хуримтлуулагч зуухыг 40 жилийн ашиглалтын хугацаатай, 2 жилийн баталгаат засварын хугацаатайгаар Герман-Монголын хамтарсан баг таны тав тухыг бодолцож бүтээсэн болно. 



 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sereejud 2018-11-17 02:16:11
    kholbodoh dugaar baina uu89059196
    66.181.160.7
    Мэдэгдсэн Хариулах
  • хэрэглэгч 2015-10-12 04:14:47
    холбоо барих хаягаа үлдээнэ үү
    206.190.158.75
    Мэдэгдсэн Хариулах