Халх гол-Буйр нуурын талаар хуралдаж байна
Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд “Халх гол-Буйр нуурын хотгорын экосистем ба эдийн засгийн холбогдол” эрдэм шинжилгээний хурал эхэллээ. “Хөгжил Хүн” бодлого судлалын хүрээлэнгээс зохион байгуулж буй тус хурлаар Халх гол орчимд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй судалгаа, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэн, тухайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг эко системд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөх зөвлөмж, уриалга гаргах юм байна. Хуралд оролцогчид Халх голын чөлөөт бүс байгуулах тогтоолоор 500 мянган га газрыг хаших болсон нь байгаль хамгааллын олон асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлага бий болгосон гэж үзэж байгаа аж.

“Халх гол-Буйр нуурын хотгорын экосистем ба эдийн засгийн холбогдол” эрдэм шинжилгээний хуралд байгаль хамгааллын салбарт ажилладаг Төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл, “Хөгжил Хүн” бодлого судлалын хүрээлэнгийн судлаачид оролцож байна.
 
Оллоо.мн
С.Цээл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-09-16 14:00:45
    энэ чөлөөт бүс байгуулсанаар монголын ард түмэнд ямар ашигтай вэ гэдгээ танилцуулна уу
    112.72.13.112
    Мэдэгдсэн Хариулах
  • өөөөөөөөөөө 2015-09-16 06:08:40
    энэ хурал чинь луйварчин ардчилагчдад хоол бэлдээд байгаа юм биш үү.
    203.194.116.23
    Мэдэгдсэн Хариулах