Барилгын материалын худалдааны төв нээлтээ хийлээ
-Барилгын материалын бараа хайж олон газрыг зорьж цагаа үрж, түгжрэлд зогсох хэрэггүй боллоо-
 
Улаанбаатар хотын ХАМГИЙН ТОМ 15000 мкв ашигтай талбайтай барилгын материалын худалдааны BIG ТӨВ-ийн албан ёсны нээлт өнөөдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
 
Барилгын материалын худалдаа­ны BIG ТӨВ-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг Дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Д.Оросоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
Их хотын ХАМГИЙН TOM BIG ТӨВ-ийг олон улсын томоохон барилгын худалдааны төвүүдийн жишгээр бараа бүтээгдэхүүнийг хайх шаардлагагүйгээр төрөлжүүлэн үйлчлүүлэгч таныг тав тухтай орчинд нэг дороос бүх хэрэгтэй зүйлээ худалдан авах, авсан бараагаа хүргүүлэх зэргээр бүгдийг маш нарийн зохион байгуулжээ.
 
Тохижилт үйлчилгээ болон зохион байгуулалтын зөв шийдэлтэй, 15 000 мкв ашигтай талбайтай BIG худалдааны төв нь худалдаа үйлчилгээний зориулалттай павилонууд, 2000 мкв талбай бүхий агуулах, 1000 мкв гадаа худалдааны талбайтай, 200 гаруй автомашины томоохон зогсоолтой зэрэг Монгол улсдаа цорын ганц, ХАМГИЙН ТОМ барилгын материалын худалдааны төв юм.
 
Мөн харуул хамгаалалтын нэгдсэн системд холбогдсон гадаа болон дотор нийт 30 камер худалдааны төвийг 7 /24 цаг хянаж худалдааны төвийн аюулгүй байдлыг өндөр зэргээр ханган ажиллаж байна. Түүнчлэн энэхүү томоохон бүтээн байгуулалтын хүрээнд BIG ТӨВ нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан 400 гаруй ажлын байрыг шинээр бий болгожээ.
 
Гурвалжингийн гүүр дөнгөж даваад байрлах барилгын материалын худалдааны ХАМГИЙН TOM BIG ТӨВ-ийг та зорьсноор та түгжрэл дунд олон захаар явах шаардлагагүй болж төрөлжилт сайтай, сонголт өргөн бараанаас тав тухтай орчинд сонголтоо хийх боломжтой боллоо.
 
ХАМГИЙН ТОМ барилгын материалын худалдааны BIG ТӨВ
та бүхнийг хүрэлцэн ирж, ая тухтай үйлчлүүлэхийг урьж байна!



 
Бусдад түгээх
  • gplus