МАН-ынхан Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцтэл завсарлага авахыг хүсэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах үеэр МАН-ын гишүүд саналаа хэллээ.

МАН-ынхны зүгээс эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотой Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах төслийг өргөн барьсан байгаа. Хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Дэгийн тухай хуулийг баримтлаж ажилламаар байна. Энэ асуудлыг хэлэлцтэл чуулганы хуралдааныг хойшлуулах хүсэлтэй байна. УИХ нь хууль тогтоох байгууллагынхаа хувьд хуулиар баталсан дэгтэй, тэр дэгийг хэн ч зөрчих эрхгүйгээр мөрдөж баримтлах үүрэгтэй гэсэн юм.  Иймээс энэ асуудлыг хэлэлцтэл МАН-ын бүлэг завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Харин хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ЭЗХ-ийн сайд Н.Батбаярын асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй учир өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах боломжгүй гэлээ.

Мөн МАН-ын зарим гишүүдийн саналын дагуу “Өрийн удирдлагын хуулийг өнөөдрийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлаас хасъя” гэсэн горимын саналаар санал хураасан ч гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Чуулганы хуралдаан Засгийн газрын гишүүнийг томилох асуудлаар үргэлжилж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.