Өршөөлийн хуулиар нийт 81 мянга 281 жолооч эрхээ сэргээлгэнэ
Лицензийн төв нь өдөрт  800­-1000 иргэнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтаa ажээ. Гэтэл өнгөр­сөн даваа гарагт 2000 хол давсан хүнд үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь зөвхөн эрхээ сэргээлгэх гэж хандсан хүний тоо ажээ. Өршөөлийн хуулиар нийт 81 мянга 451 жолооч хамрагдаж, жолоодох эрхээ сэргээлгэх гэнэ.

Бүртгэлтэй байгаа иргэдээс нас барсан болон гадаадын иргэнийг хасах гэнэ. Эдгээр иргэний 99 хувь буюу 80 мянга 281 нь захиргааны арга хэмжээ тооцуулсан аж. Нийт эрх хасуулсан жолоочийн 98 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Жолоо барих эрхийн үнэмлэхийг шууд олгоно. иймээс дугаарлаж буй иргэдийн дунд бухимдал үүсч байгаа ажээ. 

Шалтгаан нь жолооны үнэмлэхийг шинээр олгох Хууь зүйн сайд асан Х.Тэмүүжингийн өнгөрсөн онд гаргасан А158 тоот тушаалд тухайн оны аравдугаар сараас хойш эрхээ хасуулсан жолоочийн жолооны үнэмлэхийг захиргааны зөрчил гаргасан материалын хамт хавсаргаж архивт хадгална гэж заасан. Үүгээр хүчингүй болгоод архивт хадгалсан. Түүнээс биш устгаагүй аж.

Дашрамд дуулгахад жолооны эрх сэргээхэд хугацааны хязгаар үгүй тул та хэзээ ч тус төвд хандаж болох юм байна. 

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.