Хөөмийн олон улсын  хурал болж байна
Монгол Үндэсний номын санд Хөөмийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой тохиолдуулан хийж  буй уг хурлын  салхийг "Монгол хөөмий" холбооны тэргүүн, Монгол Улсын  урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш  хагалсан юм. Тэрбээр Монгол хөөмийн үүсэл гарал, өнөөгийн хөгжил, тулгамдаж  буй асуудлын талаар илтгэлдээ дурдсан байна. Мөн уг эрдэм шинжилгээний хуралд  МУИС-ийн Ардын урлагийн тэнхимийн багш, доктор Л.Хэрлэн “Хөөмийн судалгааны чиг хандлага”,  сэдвээр илтгэл тавив.

Тус хуралд  Франц, ОХУ-ын  Буриад улс болон ӨМӨЗО-ны хөөмийчид  оролцож буй  юм.  Хурлын дараа хэлэлцүүлэг өрнүүлснээр Хөөмийн олон улсын эрдэм шинжилгээний хурал өндөрлөнө.  Хурал хоёр хэсэгтэй бөгөөд  эхний  хэсгийг БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Цэндсүрэн, хоёрдугаар хэсгийг  Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат удирдан явуулж  буй юм.
                                                                                                                                                                                    
 
Оллоо.мн
С.Цээл
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.