Төсвийн ил тод байдлаар манайх тун хангалтгүй дүн авчээ
Монгол Улс төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр дэлхийн улс орнуудтай харьцуулахад "хангалтгүй" буюу 100 онооноос 51 оноо авсан талаар Нээлттэй нийгэм форумаас мэдээллээ. Энэ удаагийн үнэлгээ нь 2012 онд авч байсан 51 оноотой ижил буюу ямар нэгэн ахиц дэвшилгүй байна. Монгол Улсын гадаад худалдааны нөхцөлийн индекс наймдугаар сард дахин буурч, 1.313 нэгж болсон талаар Төв банкнаас мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар, өмнөх сараас 12 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.

Харин Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр наймдугаар сард дотоодын агаарын тээврийн зорчигч болон ачаа тээврийн хэмжээ буурч, гурван жилийн доод хэмжээтэй адил болжээ. Энэ оны эхний найман сарын хугацаанд 432.8 мянган хүн агаараар аялсан бол 2014 онд энэ тоо 483 мянга, 2012 онд 534.8 мянга байжээ.
Наймдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын инфляци 5.9 хувь, суурь инфляци 7.2 хувьтай байна. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.