Өмнөд Солонгосын шинэ Ерөнхий сайдын нэр тодорчээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-ны өдөр осолдсон “Севол” хөлөгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон түүний Засгийн газар нэлээд шүүмжлэлд өртөх болсон. Иймээс Ерөнхийлөгч Пак Гын Хе Засгийн газрын шинэчлэлээ эрчимжүүлсэн байна. Тэрбээр юун түрүүнд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон экс Ерөнхий сайд Чунг Хонг Воны оронд шинэ хүн томилох ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн удаа Дээд шүүхийн шүүгч асан Ан Дай Хиг гүйцэтгэх засаглалын тэргүүний хоосон суудалд нэр дэвшүүлж байсан. Гэтэл түүний талаар саар мэдээллүүд цацагдаж эхэлсэний улмаас нэрийг нь буцаан татсан билээ. Харин энэ удаад Ерөнхийлөгч Пак шинэ Ерөнхий сайдаар нөлөө бүхий томоохон сонингийн редактор байсан, Сөүлийн их сургуулийн хүндэт профессор Мүн Чан Гыгийг нэрлэлээ.
 
Түүний энэ шийдвэр үнэхээр гэнэтийн байлаа хэмээн томоохон мэдээллийн эх сурвалжууд онцолж байна. Засгийн газар “Ихээхэн шүүмжлэл дагуулж буй нийгмийн сөрөг талуудыг засч сайжруулах үйлсэд хүндтэй үүрэг гүйцэтгэж ирсэн” гэж үнэлж байгаа юм байна.
Үүгээрээ Ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газар нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд ард иргэдийн санаа бодлыг сонсч, Засгийн газрын бүтэц зохион байгуулалтаа эрс шинэчлэх санаатай байгаагаа илэрхийлж байна гэж ажиглагчид дүгнэж байгаа юм байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.