Монголд анх удаа зүрхний дутагдлын эмчилгээний шинэ аргыг нэвтрүүллээ
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судлалын тасаг, ангиографийн хамт олон Монгол улсад анх удаа Зүрхний архаг дутагдлын үеийн орчин үеийн эмчилгээний арга болох Ресинхронизаци (Cardiac Resynchronization Therapy: CRT) эмчилгээний төхөөрөмж суулгах мэс ажилбарыг амжилттай гүйцэтгэж, өөрсдийн тусламж үйлчилгээндээ нэвтрүүллээ. Зүрхний ресинхронизаци эмчилгээ нь зүрхний булчингийн эмгэгийн (кардиомиопати) улмаас үүсэх зүрхний дутагдалтай өвчтөнд ихэвчлэн хийгддэг, эмнэл зүйн олон туршилт судалгаагаар аюул эрсдэл багатай, үр дүн сайтай, өвчтөнд эмнэл зүйн мэдэгдэхүйц сайжралыг өгдөг болох нь нотлогдсон, эмнэл зүйн практикт тогтмол хэрэглээ нь эрс нэмэгдэж байгаа эмчилгээний нэг арга юм. Тус эмчилгээг Олон улсад өмнө нь зөвхөн зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний сонголт үлдсэн хүнд өвчтөнүүдэд хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд харьцангуй хөнгөн хэлбэрийн зүрхний дутагдлын үед ч өргөнөөр хэрэглэх болсон байна.

Зүрхний ресинхронизаци эмчилгээ нь зүрхний дундаас хүнд зэргийн дутагдалтай, ховдлын үйл ажиллагааны синхрон бус байдал илэрсэн өвчтөнүүдэд эмчилгээний шинэ нэмэлт сонголт болж Монгол улсад ийнхүү нэвтэрч байна.

Оллоо.мн
О.Ачиймаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.