С.Цэрэнчимэдэд хэдэн өрөө байр өгсөн бэ
Д.Лхагвадулам: БХЯ хоёр өрөө байрны түлхүүр гардуулж өгсөн
/МУГТ дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн ээж/
 
Манай охиныг ДАШТ-д явахын өмнө буюу “Говь ресорт”-д бэлтгэлээ хийж байхад “Алдар” спорт хороо болон БХЯ-наас дуудаж хоёр өрөө орон сууцны түлхүүр гардуулж өгсөн. Бид ч бөөн баяр болж, өдөр судар харж байгаад байрандаа нүүж орохоор ярьж байв. Охин маань тухайн үед бэлтгэлээсээ чөлөө авчихаад БХЯ дээр ирж байрныхаа түлхүүрийг авсан юм. Тэгээд түлхүүрээ надад өгчихөөд бэлтгэл рүүгээ явсан. Гэтэл маргааш нь охин минь над руу залгаад “890904..дугаарын утаснаас нэг хүн залгах байх. Тэр хүнд байрны түлхүүр өгчихөөрэй” гэж хэлсэн. Бид ч тухайн үед гайхаад өнгөрсөн. Гэтэл тэр хүн нь над руу зогсоо зайгүй утасдаж байрны түлхүүр авчирч өгөхийг шаардаж эхэлсэн. Төр, засгаас өгсөн байрыг хэн дуртайд нь өгчихөж болохгүй байх гэж бодоод байж байтал охин минь дахин залгаад “Та тэр түлхүүрийг нь аваачаад өгчих өө, энэ тухай ярихаас дургүй хүрч байна” гээд их л дуу муутай, хоолой нь зангирсан байдалтай залгасан. Тэгэхээр нь миний санаа зовоод түлхүүрийг нь тэр хүмүүст өгөхгүй бол охинд минь ямар нэгэн муу зүйл болчих ч юм билүү гэж бодоод түлхүүрийг нь хүргэж өгөхөөр болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг минь АНУ-аас уйлж ярьсан хэмээн ташаа мэдээлэл цацаад байна.
 

Г.Өсөхбаяр: Ус алдсан учраас түлхүүрийг нь авсан
/“Алдар” спорт хорооны дарга/
 
“Өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр өгсөн. Би онлайнаар цацагдаад байгаа асуудлын дагуу дөнгөж сая холбогдох хүмүүстэй нь ярилаа.

Тэдний ярьж буйгаар С.Цэрэнчимэдийг Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор явсны дараа байранд нь ус алдсан юм байна. Тэгээд л түүнийг нь засах гэж ар гэрийнхэнтэй нь холбогдож, түлхүүрийг нь авсан хэрэг. Үүнээс өөр зүйлгүй. Байрыг нь авч зарсан зүйл байхгүй, тэгэх ч боломжгүй. Амжилттай яваа тамирчнаа яаж урамшуулах вэ гэж ярилцаж байх ийм баяртай үед ташаа мэдээлэл гарсанд нь харамсч байна”
 



Д.Содномдорж: Сайдын тушаалд нэг өрөө байр гэж бичсэн байгаа
/БХЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны хяналтын инженер/
 
“Ташаа мэдээлэл гарсан байна. Батлан хамгаалах яамны ажилчдын орон сууц өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад орсон. Тус орон сууцны тавдугаар давхарт 29 тоотын 28.3 метр.кв байрыг С.Цэрэнчимэдэд өгөх тушаал гарсан. Бусдад шилжүүлэх зарах ямар ч боломжгүй. Барилгын гүйцэтгэгч талыг хариуцсан Энхцэцэг байрны эздэд түлхүүрийг өгөхдөө С.Цэрэнчимэдийн  байрны түлхүүрийг сольчихсон юм байна. Ингээд дуудаж түлхүүр солигдсон айл байрандаа орж чадахгүй байсан учраас утасдаж тэр өдрөө өөрийнх нь байрны түлхүүрийг өгч солигдсон түлхүүрийг өгсөн.
 
Түлхүүр солигдсон байрнууд яг адилхан хэмжээтэй нэг өрөө байр байсан. Сайдын тушаал дээр “С.Цэрэнчимэдэд 29 тоот нэг өрөө байрыг өгнө” гээд гарчихсан учраас солих ямар ч боломжгүй. Ээж нь өчигдөр над руу нэлээд дайрсан. “Сайдын тушаалтай, солих боломжгүй” гэж тайлбарлаад ойлгоогүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан орон сууцыг хэн нэг мэргэжилтэн зараад, солиод явах боломжгүй. С.Цэрэнчимэд өөрөө ирээд тайлбар хийх байх. Сайдын тушаал дээр 29 тоотын 28.3 метр квадрат байрыг С.Цэрэнчимэдэд бэлэглэсэн тухай тодорхой биччихсэн байгаа.
 
Учрыг нь олж, буруутай этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй
/Сэтгүүлчийн дүгнэлт/
 
Тамирчдын талаар нийгэмд хоорондоо эрс тэс ойлголт явдаг юм. Хөлсөө дуслуулж, хэн хүнээс гарамгүй тэсвэр хатуужлыг давж байж улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж буй баатрууд гэж үзэх нэг хэсэг байхад зүгээр, өөрсдийн дураар спортоор хичээллэчихээд энд тэндээс шагнал авч байгаа даварсан нөхдүүд гэж муу хэлэх нь ч бий. Үнэн хэрэгтээ тамирчид эх орныхоо төлөө л зүтгэж байгаа болохоос шагнал горьддоггүй юм. Амжилт гаргаж чадвал шагнал өөрөө орж ирнэ. Түүнээс биш, “Би олимпын аварга болчихлоо, дэлхийн аварга болчихлоо надад байр өг, машин өг” гэж ярьж байсан нэг ч тамирчин байдаггүй.

Өч төчнөөн бэлэг авчихаад “Аваагүй ээ, надад юу ч өгөөгүй" гэж байсан тамирчныг мэдэх үү. Үгүй. Харин ийм ч байр, тийм ч машин өгнө, өглөө гэчихээд өгөөгүй жишээ олон бий. Н.Түвшинбаярыг олимпын аварга болоход хичнээн компани, хувь хүн бэлэг амлалаа. Шууд дамжуулалтын үеэр ингэж өөрийгөө, компаниа сурталчилсан улстөрч, бизнесмэнүуд олон байсан. Сүүлд нь аварга өөрөө “Бэлэгний ихэнх нъ худлаа байсан" гэж ярьсан шүү дээ. Сэтгүүлч асуугаагүй бол аварга энэ талаар ам нээх ч үгүй байсан гэдэг нь эргэлзээгүй. Тамирчдыг ийм л гүндүүгүй улс гэдгийг нь мэдчихээд том, том шагнал амлаж пи ар хийдэг, өөрөөр хэлбэл тамирчдын нэр хүндийг ашигладаг явдал хавтгайрсан. Арга нь ч нарийн. “Ланд 200“ машинаар шагналаа гэчихээд унаж явсан хуучин машинаа өгсөн. Арван сая төгрөг өгнө гэж зарлачихаад ачир дээрээ хагасыг нь ч өгч чадаагүй гэх мэтчилэн мэдээлэл гарч л байдаг.
 
Монголчууд бидний “Бэлгийн морины шүдийг үздэггүй” гэсэн үзэл дээр л тоглолт хийгээд байгаа юм шүү дээ. Компанийн эзэд, улстөрчид “Зүгээр өгч байгаа юм чинь” гээд сийх ч үгүй шагналынхаа хэмжээг өсгөж ярина. Энэ нь тухайн тамирчны нэр хүндийг худалдаж идэж байгаагаас ялгаагүй байхгүй юу. Тэр ч байтугай юу ч өгөөгүй байж “Өгөх гэж байсан юм” гэж ярьсан тохиолдол ч гарсан. МЧБХ- ны ерөнхийлөгч “МУГТ Г.Мандахнаранг 50 сая төгрөгөөр шагнах гээд хүлээж байтал өөрөө ирээгүй” гэж ярьсан талаарх мэдээлэл олон хүнийг гайхшируулсан. Өгье гэсэн бол өгнө л шүү дээ. Энэ мэт байдлаас болж тамирчид хохирч, нэр хүндээ ашиглуулж байдаг нь харамсалтай.
С.Цэрэнчимэдэд тохиолдсон явдал ч гэсэн нэг иймэрхүү л юм байгаа болов уу. БХЯ хоёр өрөө байраар шагналаа гэж зарлаад, түлхүүрээ өгсөн. Г.Өсөхөө аварга ч хоёр өрөө байр гэсэн ойлголттойгоор ярьсан байна лээ. Хэрвээ түлхүүр солигдсон бол хаалгандаа таарахгүй шүү дээ. Хоёр өрөө байр нэг болж, гуравдугаар давхраас тавдугаар давхар руу шилжинэ гэж байхгүй.
 
БХЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны хяналтын инженер Д.Содномдорж “Сайдын тушаалд 29 тоотын 28.3 m2 байрыг өгнө гээд тов тодорхой биччихсэн байгаа” гэж өгүүлсэн. Бид БХЯ-ны ХМА-наас энэ талаар тодруулахад “Сайдын тушаал гарсны дагуу хүмүүст байр олгогдсон нь ойлгомжтой. Гэхдээ сайдын тушаалд хэнд, хэдэн m2 байр өгөхийг нарийвчилж заадаггүй. “Албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа офицер ахлагч, олон улс, тив дэлхийн дэвжээнд амжилт гаргасан тамирчдад орон сууц олгосугай” гэсэн ерөнхий тушаал л гардаг байхгүй юу. Яг хэнд хэдэн өрөө байр өгөх асуудал хавсралтад нь бичигдсэн байдаг. Сайд өөрөө хавсралтыг гаргадаггүй. Барилга захиалагчийн ажлын алба, өөр бусад субъектүүд орсон комиссоос гаргадаг“ гэсэн хариултыг өгсөн юм.
 
Өөрөөр хэлбэл, С.Цэрэнчимэдэд хэдэн өроө байр өгөхийг сайд мэдэхгүй, Барилга захиалагчийн ажлын алба илүү эрх мэдэлтэй оролцдог нь тодорхой байна. Хэрвээ энэ үнэн бол тэр нөхдүүд ажлын хариуцлага алдсан гэсэн үг. Түлхүүр гардуулж. “Хоёр өрөө байр бэлэглэлээ” гэж зарлаж байхад л алдааг залруулах боломж байсан гэж ойлгогдож байна. Гэтэл чимээгүй байж байгаад маргааш нь андуурал гарсан гэж мэдэгдсэн нь хардлага төрүүлэхээс өөр аргагүй.
 
Энэ асуудал одоо хүмүүсийн анхаарлын төвд байна. Яамнаас байр өгөхөөс өмнө С.Цэрэнчимэд байртай болоод байсан. “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр өгсөн байдаг. Тиймээс “Хоёр өрөө байр өглөө” гэж пи ар хийснийхээ дараа нэг өрөө болгож сольчихоод ”хэл ам хийхгүй биз” гэж тооцоолсон ч юм бил үү гэсэн хардлагыг олон хүн хийж байна. Яамнаас тамирчиндаа байр өгснийг буруутгахгүй. “Хоёр өрөө ч бай, нэг өрөө ч бай бид төрийн хишиг гээд л алгаа тосоод авна“ гэж ээж нь хэлсэн байсан. Энэ үнэн. Андуурал гарлаа гэхэд “Андуурчихжээ хүний сэтгэлд сэв хийгээд яах вэ” гээд өөр шийдэх арга замыг эрэх ёстой байсан санагдана. Эцсийн эцэст С.Цэрэнчимэд биш, яам алдаа гаргасан шүү дээ. Түлхүүр сольсон нь хэн юм бэ. Г.Өсөхбаяр аваргад “Ус алдсан учраас түлхүүрийг нь түр авсан юм аа” гэж худал залсан нөхөр хэн бэ. Шалтгаан нь юу байв гэдгийг ухаж уудлах хэрэгтэй. Мэдээж энэ асуудлын учир олдоно. Харин хамаг үнэнээ ил дэлгэх үү, С.Цэрэнчимэдээр мэдэгдэл хийлгэж асуудлыг намжаах уу гэдгийг харах л үлдэж байна.
 
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mmm 2015-09-16 23:57:30
    Короллиа Цолмон ха ха ха
    202.179.13.27
    Мэдэгдсэн Хариулах
  • Luivarchinguud 2015-09-16 17:41:22
    Battur Usuhuu avarga 2 uur uuriinhuu chigleleer avilgal avch hor nairuuldaraa ard tumni dund nileen nerd garsan 2doo. 2 luivarchin negniigee umuurch bn doo
    81.240.186.255
    Мэдэгдсэн Хариулах
  • ichdeggui  2015-09-16 16:19:04
    tsaddaggui gaixainuud mongol ulsiin neriig orgoj yvaa xuuxded xel amgui bair ogchixoj chadaxgui idexees oor ymarch yumgui bolson odoogiin ene said ded said nar
    67.163.30.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Миний бодол 2015-09-16 15:05:05
    Муу л байна даа. Нас залуу өсөж яваа тамирчин. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг байх аа. Анхнаасаа 1 өрөө гэхгүй дээ.
    202.21.112.150
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-16 11:40:23
    Хэвлэлээр 2 өрөө гэж зарлачихаад яаж ингэж хор хийж чадаж байнаа. Дунд нь барилга захиалагчийн албаны нөхдүүд ажиллачихжээ. БХЯ- сайдаа та мөн арчаагүй эр юм да...
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa  2015-09-16 09:49:55
    arai ch dee delhiid gargsan amjilt ner hvndiig mongol uls ingej vneleh gej dee gaigvi sain tamirchidiin buyn zaya gomdoh baihdaa gadaadad garch amjiltaa vnelvvl...
    66.249.82.253
    Мэдэгдсэн Хариулах
  • новшнууд 2015-09-16 08:02:18
    хаха ядаж байхад шинэ байрнаас нь ус алдаад л....Луйварчингуудаа өгөөч тэр амалсан байраа.Хүнээр тоглоом хийсэн адгийн луйварчингууд юмаа.
    180.235.184.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Өсөхөө аварга минь дээ 2015-09-16 07:05:27
    Таны ажил нэр хүндэд муугаар нөлөөлж байна .Хал эсвэл үнэнээ хэлээд уучлал гуйлгахгүй бол өөрөө огцор доо.
    202.179.20.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Э/З 2015-09-16 06:37:38
    АН ажил хариуцуулж тавьсан боловсон хүчин гэж хувьсгалч нар л байх юм даа. Сүйтгэж устгаж хор найруулж чаддаг. Одоо эдийн засагжмаар байнашдээ.
    203.194.114.53
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-16 05:15:12
    Новшийн авилгачид. Яаж ингэж хүний сэтгэлээр тоглож чадаж байна аа.в Цэрэнчимэд ээ гадаадад гар.
    103.9.90.230
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-09-16 05:02:58
    Балай юм бэ. Ичихгүй луйварчин бас байдаг л юм байна. Батлан хамгаалах яаманд
    103.10.23.69
    Мэдэгдсэн Хариулах
  • user 2015-09-16 02:44:29
    onig onig
    180.149.78.27
    Мэдэгдсэн Хариулах
  • өаааааааа 2015-09-16 02:35:54
    юун хор бэ. ийм юм андуурч байдаг дундуур хүнээр бариулсан барилга удахгүй нурах бий дээ.
    203.194.116.23
    Мэдэгдсэн Хариулах