Монголын эмэгтэй хөлбөмбөгийн баг Япон дасгалжуулагчтай болно
Монголын хөлбөмбөгийн холбоо, Японы хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллахаар болжээ. Тодруулбал, Монголын эмэгтэй 14 хүртэлх насны шигшээ багийг дасгалжуулахаар дөрвөн  жилийн гэрээгээр Японы дасгалжуулагч багшийг сонгон шалгаруулж авч ажиллуулахаар болжээ. Ийнхүү Монгол багийг Япон дасгалжуулагчтай болгохо гэрэхэ үзэглэхээр Японы Элчин сайдын яам болон олон улсын Жайка байгууллагын төлөөлөгчдөөс гадна Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Дайни Кунияа, дэд ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны гишүүн ноён Ташима Козо  нар Монголд хүрэлцэн ирсэн юм байна. 

Монголын хөлбөмбөгийн холбооноос 2015 онд охид эмэгтэйчүүдийн УАШТ-ийг идэрчүүдийн УАШТ-ээс тусдаа болгосон төдийгүй өнгөрсөн долдугаар сарын 21-27-нд анх удаа охид эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнийг зохион байгуулсан билээ.  Өнөөдөр Монгол Улсад эмэгтэй хөлбөмбөгийн 10 гаруй баг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.