Шилэн дансаа хөтөлдөггүй байгууллагууд “но”-той гэсэн үг үү
Манай улсад хуулиа гууль болгодог нэг муу зуршил бий. Үүний бас нэгэн жишээ Шилэн дансны тухай хууль дээр харагдаад байх шиг. Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байж түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх гол зорилго Шилэн дансны тухай хуульд бий. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн уг хуулийг үл тоодог төрийн байгууллагууд бас байх ажээ. Ерөнхийдөгчийн тамгын газраас эхлээд уг хуульд хойрго ханддаг төрийн байгууллага олон аж.
Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2015 оны эхний хагас жилийн байдлаар Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Улсын хэмжээнд нийт 56 төсвийн ерөнхийлөн захирагч хуулийн хэрэгжилтийн тайлан мэдээ ирүүлэхээс 75 хувь нь ирүүлжээ. Тэгэхээр 25 хувь нь энэ талын мэдээллээ ирүүлээгүй гэсэн үг. Тэгэхээр нэг бол шилэн дансаа хөтөлдөггүй, эсвэл “Но”-той гэсэн үг. Энэ хэсэгт 11 төсвийн ерөнхийлөн захирагч багтаж байна.  Үүнд, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Завхан, Дундговь аймаг багтжээ. Иймээс эдгээр байгууллагуудын сайд хийгээд Засаг дарга нарын сарын цалинг 20 хувиар õàñàæ, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахаар болсон байна. 

Шилэн дансны мэдээллээ ирүүлээгүй Эрүүл мэнд спортын яамны тооцоог харахад  таван сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг харахад л сүүлийн зургаадугаар сараас энэ сарын 6-ныг хүртэлх хугацаанд дандаа тамирчид хийгээд спорт холбоодод 5 сая төгрөгнөөс эхлээд 139 сая хүртэлх төгрөг шилжүүлж зарлагын гүйлгээ хийсэн байна. Энэхүү мөнгө нь тамирчдын олон улсад явж байгаа тэмцээний зардал ажээ. Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд энэ сарын 6-ны өдөр тамирчдад урамшуулал болгож, нийт 5 сая 684 мянга 620 төгрөг зарцуулсан байна. Харин 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа,бүтээгдэхүүний зардлаа òàéëàãíàäàã хэсэгт 885 сая 44 мянга 570 төгрөгөөр вакцин худалдан авсан гэсэн тооцоо байна. Мөн төсөв гүйцэтгэл ч бүрэн байна. Харин бусад хэсэг нь хоосон байна. Тэгэхээр энэ мэт байгууллагууд хагас дутуу шилэн данс õºòºëä㺺ñºº болоод шилэн дансны тайлангаа холбогдох яамдад хүргүүлээгүй байж болох юм. 

Үүнээс гадна нийслэлийн áàéãóóëëàãóóäàä ч шилэн дансаа хөтөлдөггүй, хайнга хандах байдал одоо ч буурахгүй байна.  Íèéñëýëä голдуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон нийслэлийн өмчит газрууд тайлангаа цаг тухайд нь шилэн дансандаа байршуулаагүй байна. Тухайлбал, 35, 61 дүгээр сургууль, 171, 158 дугаар цэцэрлэг, Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Налайхын барилгын материал үйлдвэрлэлийн технологийн парк мөн ум Óñ ñóâãèéí удирдах газар ч тэдгээр байгууллагуудын тоонд багтжээ. 

Иймээс Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа  захирамж гаргаж, тайлан мэдээгээ хуулийн хугацаанд шилэн дансны цахим хуудсанд байршуулаагүй байгууллагын дарга нарт сахилгын арга хэмжээ ногдуулахыг Сонгинохайрхан, Багануур, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгоод байна.  Энэ мэтээр шилэн дансны хуулийг үл хүндэтгэж буй байгууллагуудын дарга нарт эхнээсээ хариуцлага тооцлоо.

Ерөнхийлөгч хэлэхдээ “ Би Шилэн дансны тухай хуулийг өргөн барьж байхдаа “Төсвийн байгууллага, түүний албан тушаалтан бүхэн өглөө бүр Монголд Шилэн дансны тухай хууль байгаа шүү хэмээн бодож сэрдэг байх ёстой” гэж хэлж байсан. Тэгэхээр энэ үгийг өнөөдөр төрийн албан хаагч бүр ÿëàíãóÿà төсвийн байгууллагуудыг удирдаж яваа дарга нар өглөө бүр санаж байх хэрэгтэйг дахин нэг сануулчихъя.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.