Өршөөлд хамрагдах мөнгөн дүнг АТГ будилуулжээ
Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг 360 сая ам.доллар нууж байсныг АТГ илрүүллээ гэх дуулиан гарсан. Хэд хоногийн дараа ам.доллар биш төгрөг байж, эндүүрэл гарсан хэмээгээд дуулиан намжсан билээ. Мөнгөн тэмдэгт ялгадаггүй Авлигатай тэмцэх газрынхан энэ удаад Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах олон тэрбум төгрөгийг буруу тооцож УИХ-ын гишүүдийг төөрөгдүүлжээ. УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх хуульд  тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр үүнийг дэлгэлээ.

Авлигатай тэмцэх газар 114 хүний холбогдолтой 350 тэрбум төгрөг өршөөлд хамруулах тухай өмнө нь мэдээлж байсан. Гэтэл өчигдөр гишүүдэд тараасан мэдээлэлдээ 32 тэрбум гэсэн тоо дурджээ. Мөн хэрэгт холбогдуулан шалгаж буй хүмүүсийн нэрсэд УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нар байсан ч нэгийнх нь нэр хасагджээ.
 
Энэ тухай гишүүд лавлахад, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж “Хууль зүйн байнгын хорооны хурал дээр тавьсан асуултын хүрээнд бид дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгсөн. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу нууцаар байнгын хороонд гаргаж өгсөн” гэв. Харин хоёр гишүүний тухайд ямар ч тайлбар өгсөнгүй. УИХ- ын дарга З.Энхболд “350 гэсэн тоо гараагүй юм байна шүү. 32 тэрбум юм байна” гэж залруулга хийв. Ийн АТГ анх мэдээлсэн тоогоо хэд дахин бууруулж өршөөлд хамруулах мөнгөн дүнг будилуулжээ.
 
Зууны мэдээ
М.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TSY HUa 2015-09-17 02:17:24
    ATG gedeg chin hujaa Elbegdorjiin buunii nohoinuud shuu dee ES Altanhuyagiin ahlah zuvluh Gansuhiin hurliig harahad bas l hereg bish ATG hucheer hujaa elbegdorj...
    103.26.195.192
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-16 14:34:08
    Энэ одоо юу болоод байна даа, АТГ төрийг мөн их хутгаж байна, УИХ, Засгийн газар нь ч яаж ч чадахгүй юм, нэг л тэсрэнэ дээ
    203.194.118.100
    Мэдэгдсэн Хариулах
  • bogs doloogchid 2015-09-16 05:34:23
    ATG GEJ ELBEGDORJ IN BOGS DOLOOGCH NAR BHIMAA. ELBEGEETEI HAMTDAA ZAILAH NEG ODOR IRNEE GAIGYI HARJ BGAARAI!!!!!
    126.197.157.163
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-16 02:59:28
    ATG-n sanxuujilt 150.000.000.000 Tugrug shvv dee. Iim sanxvvjilttei gazaryn Sanxuugiin Alba yaj toocoo gargaxaaraa 32.0 Terbumyn uchryg olchoxoj chaddaggui b.a?...
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • алаад идэх араатан олж ирэх юм сан 2015-09-16 02:44:47
    өршөөхөө болиод наад мөнгөө хүчээр гаргаж аваад Цэвэрлэх байгууламж барь. ингэж хор хутгаж байхаар шулуухан энэ дээр шүү.
    203.194.116.23
    Мэдэгдсэн Хариулах