Өмнөх БХ-ын сайд дээр шалгаж байсан хэргийг төд удалгүй над дээр наачихсан байсан
УИХ-ын гишүүн Л.Болд, Ё.Отгонбаяр нар Өршөөлийн хуулиар өршөөгдөх нь ээ гэсэн мэдээлэл цахим хэвлэл мэдээллээр гарч эхэлсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Болд нар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгуулж байгаа гэх мэдээллийг АТГ-аас өгсөн юм. Харин Ё.Отгонбаяртай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгосон гэсэн юм.

Тэгвэл Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 800 сая төгрөгийн зээл авч Өмнөд Судан улсад энхийг сахиулахаар явсан цэргүүдэд мөнгө гаргасан, мөн төрийн албан хаагчийн урамшууллын байрыг албан тушаалаа ашиглаж өөр хүнд өгсөн гэх мэт хэрэгт шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарч байгаа.

Тэгвэл өнөөдөр хуралдсан чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар тодруулж, намайг яг хэвлэлээр яриад байгаа эдгээр асуудлаар шалгаж байгаа юу гэдгийг асуулаа. Харин АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж “Таны асуусан баримтууд мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас хариулт өгөх боломжгүй байна. Бүрэн дүүрэн танилцуулгыг таньд явуулъя” гэсэн хариултыг өгсөн.

Харин Л.Болд гишүүн “Хүний нэр зарлачихаад яагаад хэргийг нь хэлж болдоггүй юм бэ. Тэр чинь хэвлэлээр гарчихлаа. Та нар гаргасан юм биш үү. Задалсан хүмүүс та нар байлгүй дээ. Анх энэ хэргийг өмнөх Батлан хамгаалах сайд дээр шалгаж байсан. Намайг гэрчээр дуудсан. Гэтэл төд удалгүй хэргийг над дээр наачихсан байсан. Ийм зүйл байж болохгүй биз дээ. Үүний төлөө би дуудагдаж байгаадаа гайхсан” хэмээн бухимдав.

Мөн тэрээр АТГ шантаажны газар болсон уу гэдгийг хөндсөн юм. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ч.САЙХАНБИЛЭГ 2015-09-15 08:29:36
    ЗӨВ ШҮҮ
    122.201.21.79
    Мэдэгдсэн Хариулах