Концессийн гэрээ байгуулах эрх олгов
“Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн концессийн гэрээг –Маргад Монгол” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
“Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл”-ийн хөрөнгө оруулалтын эргэн төлөлт болох 400 сая төгрөгийг 2016 оны Улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Б.Болор, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт даалгалаа.

Концесс эзэмшигч нь цэвэр усны холболтын ажлыг өөрийн хөрөнгөөр 2015 оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан хийж дуусган, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 2016 оны Улсын төсвөөс нөхөж авахаар, цэвэр усны эх үүсвэрийн холболтын шугамын чанарын баталгаат хугацаа 3 жил байхаар гэрээний төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ч.САЙХАНБИЛЭГ 2015-09-15 08:29:14
    ЗӨВ ШҮҮ
    122.201.21.79
    Мэдэгдсэн Хариулах