Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийг гишүүд хэрхэн угтаж авах бол
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруй хугацааг үдлээ. УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаар энэ бол УИХ-ын 2012 сонгуулиар бүрэлдсэн парламентийн батлан гаргасан хамгийн сайн хууль гэх. Үгүйсгэж болохгүй л дээ. Хяналт тавих зэрэг зарим зүйл заалт дутмаг ч энэ хууль үр дүнгээ өгч байгаа.

Харин одоо нийгэм архины хуулийн хүлээж байна. Тэгвэл Согтууруулах ундааны хяналтын хуулийн төслийг боловсруулж дуусаад Засгийн газрын саналыг авахаар хүргүүлээд байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Засгийн газар хуулийн дагуу энэ сарын 22-ны дотор хуулийн төсөлд саналаа тусгах аж. Ингэснээр УИХ-д өргөн барих юм. Гэхдээ тун удахгүй хаалтаа хийх хаврын чуулганаар энэ хууль батлагдан гарах нь эргэлзээтэй. Энэ хуулийн зорилго нь согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх, импорт, экспорт болон түүний хэрэглээнд хяналт тавих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаварыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа гэх. Өнөөдөр Улаанбаатар хотод архи согтууруулах ундаа зардаг 3867 цэг байгаагийн 525 нь орон сууцны байрны нэгдүгээрт давхарт байрлаж байна. Үүнийг бүр мөсөн хориглохоор хуульд тусгасан байх. Мөн архи согтууруулах ундаа зардаг цэгүүд нь 20.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байх, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд нь 24.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийг лизензийг иргэдийн нийтийн хурлаас санал авч шийдвэрлэх, архины төрлийн зар сурталчилгааг бүр мөсөн хориглох зэрэг заалтууд орж байга тухай хууль санаачлагч Л.Эрдэнэчимэг дуулгаж байсан юм.

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод 7107 архины тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байна. Мөн нийт 25362 гэмт хэрэг бүртгэгдсэний 6406 нь, 795923 зөрчлийн 52499 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Архидан согтуурсны улмаас 123454 хүн эрүүлжүүлэгджээ. 2011 онд 412 хүн архины хордлогоор нас барсан харамсалтай мэдээ байдаг. Дээрх тоо баримтуудаас харахад согтууруулах ундааны эсрэг хатуухан хууль хэрэгтэй болсныг сануулж байна. Гэхдээ он дамжин яригдаж байгаа энэ хууль нийгэмд хүлээлт үүсгэж байгаа ч хуулийг эсэргүүцэгчид нэлээдгүй байгааг хууль санаачлагчид дуулгадаг. Учир нь архи худалдаадах цэгүүдийг багасгах шаардлагатай учраас олон жижиг дэлгүүрүүдийн ашиг орлогод нөлөөлнө. Энэ утгаараа эсэргүүцэл маш хүчтэй эсэргүүцэгчид олон байгааг хууль санаачлагчдын зүгээс дуулгаж байгаа.

Мөн согтууруулах ундаа, архи, спирт,  тамхи үйлдвэрлэгчид төрд суугаа. Үүнээс үүдэлтэйгээр  өмнөх парламентын үед энэ хуулийг хоёр ч удаа өргөн бариад дэмжлэг авалгүй унасан юм. Харин энэ удаад гишүүд удахгүй өргөн барихаар зэхэж байгаа Согтууруулах ундааны хяналтын хуулийн төслийг хэрхэн хүлээж бол.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol zaluu 2014-06-14 02:54:44
    G.BAT-HVV met turd baisaar baihad Mongol arhindaa jivseer baih bolno.
    174.16.240.91
    Мэдэгдсэн Хариулах