Амгалан дулааны станц  “Дулааны IV цахилгаан станц”-ын  охин компани хэлбэрээр ажиллана
Амгалан дулааны станц  ашиглалтад орж байгаатай холбогдуулан тус  станцыг “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани хэлбэрээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж нарт үүрэг болголоо. Тус станцын барилга угсралтын ажил 97 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд Эрчим хүчний яам, гүйцэтгэгч компанитай хамтран туршилт, зүгшрүүлэлт хийх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Амгалан дулааны станцыг бие даан ажиллуулахад үйлдвэрлэлийн өртөг зардлаа орлогоороо нөхөх боломжгүй, татаас авч ажиллахаар урьдчилсан тооцоо гарсан тул үйлдвэрлэлийн хамгийн бага өртөгтэй “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани байхаар бүтэц, зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 Тус станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, өвлийн их ачаалалд хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай дулааны эрчим хүчээр хангаж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zz 2015-09-17 09:23:07
    Neg zuiliig oilgosongui, yagaad ashgaaraa urtguu nuhuj chaddaggui ym bol.
    118.163.149.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Ч.САЙХАНБИЛЭГ 2015-09-15 08:28:52
    ЗӨВ ШҮҮ
    122.201.21.79
    Мэдэгдсэн Хариулах