Орон сууцны шинэ хороолол баригдана
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн  Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 85.0 хүртэлх сая ам.доллартай тэнцэх хэмжээний  зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.  

  Хөгжлийн банкны баталгааны эрсдэлийг бууруулах зорилгоор эрсдэлийн сан байгуулж, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.

Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.

  Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах, газар шинээр зохион байгуулан газрын ашиглалтыг сайжруулах, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, шинэ суурьшлын бүс бий болгох, хуучин орон сууцны нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагын дагуу 2013 оноос  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэгчийг сонгож, 7,5 га талбайд дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 2 дугаар сургуулийн өргөтгөл, 960 хүүхдийн сургууль, Сүхбаатар дүүргийн 9-12 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн нэгдлийн барилга, Соёлын ордон, цэцэрлэгт хүрээлэн, усан спортын цогцолбор болон бусад барилгууд, 2000 айлын орон сууц, үйлчилгээний төв бүхий хорооллыг 5 жилийн хугацаанд барьж байгуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hurlee 2015-09-16 04:25:36
    bayangol 2r horoond gazart orloo geed10jil bolj bn. Ternees bolood baishindaa ch zasvar hiij chadahgui odoo boltol baij baina. Lai yumaa
    182.160.38.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-09-16 01:38:31
    han yyliin 8-j horoog hurdluulaachee. baryyn tal ni goe bolood baihad
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-15 09:37:41
    12r horoond gazart orloo geed 6 jil bolj bn. Ternees bolood baishindaa ch zasvar hiij chadahgui odoo boltol baij baina. Lai yumaa
    180.149.78.21
    Мэдэгдсэн Хариулах
  • Ч.САЙХАНБИЛЭГ 2015-09-15 08:28:31
    ЗӨВ ШҮҮ
    122.201.21.79
    Мэдэгдсэн Хариулах