Тасганы овоог Австрали, Канадын хөрсөөр хучна

Жилээс жилд жижгэрсэн гэдэг шиг Тасганы овоо маань өдрөөс өдөрт намхан болж байна. Хартай нэг нь энэ овоог ухаад дууслаа гэх. Гэнэн хэсэг нь овоогоо сайхан болгох гэж зүтгэж байна гэж найдах.  Харин энэхүү ажлыг гардан гүйцэтгэж байгаа Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ  “Бид бодлогоор Тасганы овоогоо “намсгаж” байна” гэсэн хариултыг өгч байна.  Овооны хөрс нь чулуулаг ихтэй учраас ургамал цэцэг ургахад тохиромжгүй юм байна. Тиймээс өнгөн хэсгээс 20 см хөрсийг хуулан Канад, Австрали технологийн хөрс бүхий зүлгээр хучихаар болжээ. Тасганы овоог намсгаад байгаагийн учир энэ хэмээн тайлбарлана. 20 см хөрсийг нь хуулж дээрээс нь тэрхүү зүлгэн хөрсөөр хучна гэнэ. 

Энэхүү хөрс нь мод ургамал тарихад хурдан ургадаг сүүлийн үеийн технологийг ашигласан бүтээгдэхүүн юм байна. Мөн арчилгааг нь сайн хийвэл 20 жилийн баталгаа өгч байгаа юм. Ерөнхийдөө Тасганы овоог жишиг ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа юм.  Энэхүү зүлгэн хөрс тавигдсанаар дэлхийн олон орны цэцэрлэгт хүрээлэнгийн зүлэг шиг сайхан газарт бид тухалж болох юм байна. Мөн олон жил яригдсан  овоог цэцэрлэгт  хүрээлэн  болгох  ажил  дуусч ирэх долдугаар сарын 1-нээс үүдээ нээх юм.  Ингэснээр нийслэлчүүд  төв  хэсэгтээ  амарч  зугаалах,  байгалийн сайхныг  бишрэх  боломжтой болох юм байна. Мөн овооны огцом налуу хэсэгт зүлэгтэй хамт эко хавтан ашиглахаар болжээ.  Энэхүү хавтан нь өдөр нарны гэрэлд эрчим хүч хурааж,  шөнө түүгээрээ гэрэлтдэг юм байна.

Т.БАТСАЙХАН
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • rexs 2014-06-13 00:35:29
    ene l basl avligajsan uil ajillagaa ..
  • haha Hurs importloh ni ee 2014-06-12 06:58:47
    ENE DELHII DEER MANAIHAAS OOR SHOROOGOO ZARDAG ULS BAS BAIDAG YUM U ZA TEGEED CANAD, AVSTRALIAS HURS URUULJ IRNE GENE UU BI BURUU OILGOOD BAIGAA YUM BOLU BUR OORTOO CH ITGEHEE BAICHIHLAA. BAS TASGANII OVOON DEER ZULEG URGAHAARGUI HURSTEI CH GENE UU SAIHA