Гацууртын ордын өнөөгийн байдлын талаар  Засгийн газрын гишүүдэд танилцууллаа
Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын ордын үйл ажиллагаатай  танилцжээ. Тус ордод УИХ-аас төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоогоогүй тул олборлолтын үйл ажиллагаа явагдаагүй байна.

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон мэргэжлийн байгууллага “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд археологийн олдвор байхгүй гэсэн дүгнэлт гаргажээ.  Хууль бусаар алт олборлогчид тус ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 10-11-нд шилжих шөнө 300 гаруй хүн орд газарт хууль бусаар нэвтэрч, нэг иргэн шороонд дарагдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Орон нутгийн удирдлага болон иргэд хууль бус олборлолтыг зогсоох талаар холбогдох газруудад санал хүргүүлсээр байна. Гацууртын ордыг ашиглахад бэлэн болсон бөгөөд хууль, эрх зүйн байдлаас шалтгаалан компани үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаагаас хууль бусаар олборлох  нөхцөл үүсч, улсад орох татвар, хураамж төлөгдөхгүй байгаа юм. Иймд Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-09-21 10:31:15
    Хойч үедээ үлдээх ёстой гэдэг үгийг ярих юм. Ингэж их тэнэгтээд, дэлхийн хөгжлөөс хоцроод байвал хойч үегүй ч болж мэднэ шүү, улс дампуурвал Хятадууд л авна даа...
    202.21.112.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-15 17:44:48
    Shaltag haij ydaj b.h shiw de Jigjid said ninja nariig sain zod gej vvreg ugsun bololtoi senterra gouldin said ymu uuruu kompani ajild n ih sanaa zowson baidalt...
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-15 08:26:38
    Altnaas untei uuh us amisgalah agaar bidend heregtei.Noyon uul gatsuurtaas sawraa tat. Mandal sumin irged bid buhimdaj bna.
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-09-15 08:22:18
    Noyon uul gatsuurtin ordiig hoich ue ur huuhduuddee uldeeh yostoi 70tonn bish 1000tonn alt baidag bid hezeech uhuulahgui usni ih bureldeh gazar baidag Zail.
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Ч.САЙХАНБИЛЭГ 2015-09-15 07:27:28
    ЗӨВ ШҮҮ
    122.201.21.79
    Мэдэгдсэн Хариулах