“Севол” гатлага онгоцны багийнхныг шүүх хурал эхэллээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард осолдсон Өмнөд Со­лонгосын “Севол” гат­лага онгоцны багийн 15 гишүүнийг шүүх хурал Сөүл хотод эхэлсэн ту­хай ВВС мэдээлэв.

Гатлага онгоцонд яв­сан 292 хүн амиа алдсан гэж багийн гишүүдийг буруутгаж байгаа юм. Өдгөө 69 настай онгоцны ахмад Ли Жун Сеок болон өөр гурван гишүүнд хамгийн хүнд ял оноох магадлалтай аж.

Ахмадыг өмгөөлж байгаа хуульч “Ли Жун Сеок нь гатлага онгоцны даацыг хэтрүүлсэн нь ослын шалт­гаан болно гэдгийг мэ­дээгүй” хэмээн үзсэн байна.

Гатлага онгоцонд явж байгаад амиа алдсан хүмүүсийн олонх нь Чежү арал дээр амрахаар явж байсан ахлах ан­гийн сурагчид бөгөөд хүүхдүүдийн тө­рөл тө­рөгсөд шүүх хуралд ирсэн аж.

Онгоцны ахмад бо­лон багийнхан олон зор­чигчийг үлдээ­гээд ослын газ­раас өөрс­дөө зугтсанд хүмүүс дургүйцэн уур­лаж байгаа юм.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.