“Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэнгийн нээлт болно
09:00 цагт: "Монгол Улс дахь угсаатан судлалын шинжлэх ухаан: Өнгөрсөн, одоо, ирээдүй" Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралШУА-ийн хүрээлэнгүүдийн байр-410 тоот хурлын танхимд эхлэнэ.
 
09:30 цагт: Япон Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулах Япон улсын Хөгжлийн Албан Ёсны Тусламжийг танилцуулах хэвлэлийн аян Японы Элчин сайдын яамнаас эхлэнэ.
 
09:30 цагт: Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын /OIE/ Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр чуулган "Нэг эрүүл мэнд үзэл баримтлал" сэдвийн дор эхлэнэ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХАА-н сайд Р.Бурмаа нар оролцоно. Чуулганд Ази, Номхон далайн 29 орны 80 гаруй төлөөлөгч, Монгол улсаас аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга нар оролцох юм. Нээлтийн үйл ажиллагаа Чингис зочид бууудлын хурлын зааланд эхэлж, 09.30 цагаас ХХАА-н сайд Р.Бурмаа, OIE-ийн Ерөнхий захирал Др Валлат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Концесийн гэрээгээр 2015 оны IX сард ашиглалтад орох байсан сургууль ашиглалтад ороогүй байгаатай холбоотойгоор хугацаатай шаардлагыг БСШУЯ, Нийслэлийн Боловролын Газарт хүргүүлэх болсон талаар багш, эцэг эх, сурагчид Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: 22-ын товчооны урд байгуулагдаж байгаа Нийслэлийн "Авто Худалдааны Цогцолбор" 2015 оны IX сард багтаж ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг цогцолборын бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцана. Хаяг: хуучин 22-ын товчооны урд шинэ замаар урагш 1.5 км яваад "Авто Худалдааны Цогцолбор"-т.
 
11:00 цагт: МХЕГ-аас сэтгүүлчдийн нэгдсэн "Бичиг занги" ТББ-тай хамтран "Чанартай боловсрол" хэлэлцүүлгийг зохион байгуулна.
 
11:00 цагт: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй "Төрийн үндэс-иргэн" сэдэвт уулзалт өдөрлөг Жуковын музейн хойд талд байрлах "Парк" зочид буудалд болно. Уулзалтанд МУ-ын баатар Ж.Гүррагчаа, МУ-ын төрийн хошой шагналт Жанцанноров нар оролцоно.
 
11:50 цагт: Чингис хаан нисэх буудалд түүхэн амжилт үзүүлээд буй МЧБХ-ны эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид хэвлэлийхэнд мэдээлэл хийнэ.
 
12:30 цагт:  Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулсан “Хубилай сэцэн хааны өв” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний музейд болно.
 
15:30 цагт: Азийн Хөлбөмбөгийн Холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн бага хурал Туушин зочид буудлын Соёмбо 1 танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.