"Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн хаана явна вэ
Гацууртын ордоос төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг саарал ордонд шийдэх гэж ухантаж байх зуур гар аргаар алт олборлогчид гуравхан өдрийн дотор уулыг нурааж, усыг эргүүлэх шахав. Нэг удаагийн дайралтаар доод тал нь 200 хүн нэгэн зэрэг нүх ухаж, сэндийчнэ гэхээр юу болж хувирах нь ойлгомжтой. Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг дохиолол хамгаалалтын “Бүрэнцэнгэл” ХХК-ийн салбарын менежер Д.Нямдоржийн өгсөн мэдээллээр, Гацууртын амны зүүн талын ууланд гар аргаар алт олборлогчид өнөөдөр ч бүгсэн хэвээр байгаа бөгөөд өдрөөс өдөрт тоо нь нэмэгдсээр байгаа гэнэ.
 
Өчигдөр гэхэд л Өвөрхангай, Говь-Алтай, Хөвсгөлийн харьяат 24 нинжагаар бүл нэмжээ. Тэд өдөр нь ууланд бүгчихээд шөнө нь алтаа ухдаг байна. Мэдээллийг бодитой болгох үүднээс Мандал сумын Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганболдтой утсаар холбогдон нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Нинжа нар ууланд бүгсэн, алтаа ухсан хэвээр байгаа. Гацууртын орд руу нинжа нар халдлаа гэх анхны дуудлага 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр ирсэн. Түүнээс хойш манай бие бүрэлдэхүүн долоон удаа дуудлага хүлээн авч дохиолол хамгаалалтын “Бүрэнцэнгэл” ХХК-тай хүч хавсран давхардсан тоогоор 500 илүү нинжаг уулнаас албадан буулгаж, саатуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамж өнөө өглөө гарсан.
 
Тэрхүү захирамжийн биелэлтийг хангах ажлыг манай хэлтэс зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн бие бүрэлдэхүүн дөнгөж сая Мандал сумын төвд ирлээ. Хамтарсан хүчээр ууланд бүгээд байгаа нинжа нарыг буулгаж, техник хэрэгслийг нь түр саатуулахын зэрэгцээ бүртгэлжүүлэх учиртай гэв. Ямартай ч цагдаагийн хүчээр нинжа нарыг уулнаас буулгаж, Гацууртын ордыг нинжа нарын савраас салгахаар болжээ. Өнөөдрийн тухайд эл мэдээлэл сайн мэдээ. Асуудлыг нөгөө өнцгөөс харах гэж оролдоё. “Сентерра гоулд монголия” ХХК-ий тусгай зөвшөөрөл бүхий талбай болох Гацууртын ордыг Стратегийн орд болгох тухай асуудал өнгөрсөн оны нэгдүгээр сард яригдаж эхлэхтэй зэрэгцээд “Босоо хөх монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Дэлхийн монгол, ногоон хөдөлгөөн” ТТБ-ынхан 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж, Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өлсгөлөн зарлаж байсан сан. Гэтэл тэд өнөөдөр таг чиг. Миний санах нь ээ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид Ноён уул руу нинжа нар орохыг эсэргүүцэн орон нутгийнхаа удирдлагуудад албан бичиг хүргүүлсэн гэх мэтчилэн түүний уул ус, газар нутгаа хамгаалан тэмцэж байгаа талаар хэвлэлүүд бичиж байсан санагдана.
 
Гэтэл нөгөө тэмцэгч бүсгүйн дуу хоолой энэ хэдэн өдөр хаана ч сонсогдсонгүй. Гацууртын орд руу халдсан нинжа нарыг буулгах, ойг самнах ажиллагааг Мандал сумын цагдаагийн хэлтэс зохион байгуулж, нинжа нартай арав шахам өдөр хөөцөлдөж буй. Эх орончид таг чиг. Нөгөөтэйгүүр, гар аргаар алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар газар нутгийг хэрхэн сүйтгэдгийг харуулсан олон жишээ бий. Төв аймгийн Заамар сум, Өвөрхангайн Уянга сум ямар болсныг бид мэднэ. Хамгийн сүүлд гэхэд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Цагаан хуруу гэдэг газарт нинжа нар дайран орж, газрыг там болгож орхисон. Газар газраас ирсэн 6000 нинжа нэгэн хонхорт бужигнан ухахыг ухаж, угаахыг нь угаахад тэр нутаг дахиж сэргэхгүйгээр мөхөж орхидог нь гашуун үнэң. Газрын хэвлийн баялгийг шуудайлж дууссан л бол гэнэт ирсэн шигээ мөргүй алга болдог нь нинжа нарын үнэн төрх. Энэ жишээг Ноён уул давтахгүй гэх баталгаа алга. Ноён уулыг хуулийн дагуу олборлож, нөхөн сэргээн, эдийн засгийн үр өгөөжийг нь хүртэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ нь байгальд ч ээлтэй алхам байх нь дамжиггүй.
 
Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • miG 2015-09-16 08:04:07
    bosoo huh mungiin ah nar mundag shuu end ninja gd bg olgiarhiudiin yvuulga end medee bas ter ninjanuud olgiarhiudiin gar hul yavuulga
    46.149.121.54
    Мэдэгдсэн Хариулах
  • D.Purewjaw 2015-09-15 07:19:52
    Altnii teeremnuud baidag uchir alt yalgah shiree geh met uil ajilgaa yawuuldag gazarig ystgah ystoi.Baigaa tsagt ninjaa baisaar baih bolno.Teeremgui baih ystoi....
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • D.Purewjaw 2015-09-15 06:54:15
    Tur zasag albdan taraah irehtei.bolowch ajilaa muu hiij bna.ulsgulun zaralsan 8 huniig heden tsagdaa taraaw. Tegj ajilah estoi gej bodoj bna
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • D.Purewjaw 2015-09-15 06:45:26
    Noyon uulaa awariy hudilguun. Bosoo huh mongol bulgem.Selenge aimgiin Mandal sumin baigali hamgaalah bulguudiig demjih holboo hamtran temtsej bna. Bid holbogdoh...
    112.72.11.134
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-15 05:36:42
    иргэний нийгмийн шахалтаар ашиглуулахгүй гэж шийдэхээр монголчуудыг хооронд нь хагралдуулж нинжаа гэгчийг бий болгож иргэдийг иргэнийх нь эсрэг түлхэж байх шив?...
    163.22.18.105
    Мэдэгдсэн Хариулах
  • S 2015-09-15 04:08:35
    Tatwar tuluhguigeer alt hulgailah gej jagsaj baisan. Ninja nar eh oronchid bish, zugeer hulgaich nar
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Хулгайч төр хулчгар байдаг!!!!! 2015-09-15 03:17:14
    УИХ-д Дорнодоос сонгогдсон, Ховдын гаралтай нэг нөхрийн л зохион байгуулсан ажил гэсэн шүү дээ, наад нинжа нар чинь!!! Бушуухан тэр Сентерра-д нь өгөөчээ.
    202.179.28.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Ààãèé 2015-09-15 03:07:25
    ÕÀÑ òýìäýã õîîëîéíîîñîî îîñîðëîñîí äýýðýì÷èä òà íàð õààíà áàéíà.
    202.21.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Uursduu  2015-09-15 02:53:34
    Ter ninja nar noyon uulyg avrah humuus chini neg l humuus baihgui yu
    71.231.216.17
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-09-15 01:52:28
    уулыг санаатайгаар онгичиж байж асуудлыг хүндрүүлж өөрийн талд шийдүүлэх гэсэн олигархиуд-ын башир мэдээ бн, ТББ-ыг тайлангаар дарамтлаж хүчээр тарааж байгаа шд...
    163.22.18.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-09-15 01:26:25
    Ноён уулыг аварна гээд байсан нөхдүүд бүгд ченж, нинжанууд шүү дээ. Тэд одоо ажлаа хийгээд завгүй байгаа.
    103.229.120.5
    Мэдэгдсэн Хариулах