Г.Уянга: Ш.Түвдэндорж гишүүнээсээ татгалзаад сайд болно гэвэл шууд дэмжинэ
УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-УИХ дахь бие даагчдьш зөвлөл 13 гшпүүнтэй албан бус бүлэг байгуулна гэсэн. Энэ бүлэгт таны нэр яригдаж байсан. Ер нь бүлэгт харьяалагдах бодол байна уу?
 
-Ийм мэдээлэл гарч байгааг мэдсэн. Энэ цоо шинэ асуудал биш. Бид байр суурь, үзэл бодол гэх мэт олон асуудал дээр нэг санаатайг та бүхэн анзаарсан байх. Үүнийг хүндрүүлж ойлгох хэрэггүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ашигт малтмал, шударга ёстой холбоотой асуудлаар байр суурь нэгдэж байнга уулздаг байсан. Тэд маань уулзалтаа албажуулаад даваа гараг бүрт уулздаг болоод байгаа. Үүнийг л манайхан бүлэг байгуулсан мэтээр зарласан байна билээ.
 
Энэ бол цоо шинэ зүйл биш. Дээр хэлсэнчлэн санал бодол ойрхон хүмүүс долоо хоногт нэг уулздаг нь байдаг л зүйл. Ер нь бүлэг байгуулах бололцоо байхгүй шүү дээ. Бүлгийг УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулдаг. Тиймээс найз нөхөд санаа зорилго нэгтэй, дийлэнх асуудал дээр ойролцоо саналтай хүмүүс нэгдэж уулздаг. Үүнийг онцгойруулж улс төрийн үзэгдэл гэж ойлгох хэрэггүй.
 
-С.Ганбаатар гишүүн нэг албан бус бүлэг яриад байгаа. Гэтэл Ж.Батзандан шшүүн нэг клуб байгуулсан. Та алинд нь харьяалагдав?
 
-Манайхан санаа бодлоо нийлүүлж ярьж байх “Өглөөний цай” уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Хэрвээ өмнөх процессыг нь анзаарвал бид бие биенээ дэмжиж явсан ийм л хүмүүсийн нэгдэл байгаа. Энэ долоо хоногт манайхан өглөөний цай ууж Ашигт малтмалын тухай хуулийн талаар ярилцлаа.
 
-“Шударга ёс” бүлгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд ажлын хэсэг гаргаж та халахаар болсон. Энэ хуулийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсгийг манай бүлгээс гаргасан. Миний хувьд энэ ажлын хэсгийг ахалж байна. Энэ үүднээс зарчмын хэд хэдэн байр суурийг өөрийн бүлгийн саналд тусгуулсан. Үндсэн санаа нь өнөөдрийг хүртэл манай улс маш их байгалийн баялагтай хэрнээ иргэдийн 70-80 хувь нь ядуу, хүнд нөхцөлд орсон. Тиймээс одоо энэ баялагтаа эзэн сууж, үнэ цэнэтэй болгох, баялагаа өрөнд өгч, хоосон байх биш, баялгаасаа өөрсдөө хүртдэг байх системийг бий болгох механизм энэ хуульд суух ёстой. Юуны өмнө стратегийн ордуудтай холбоотой 5.4, 5.5 заалт гээд байгаа стратегийн томоохон ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээ ямар байх вэ гэдгийг тогтоох нь чухал. Одоогийн хуулиар тухайн ордыг хувь хүн илрүүлсэн бол 34, төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн бол 50 хүртлэх хувийг эзэмших ёстой байдаг. Миний хувьд үүнийг хангалтгүй гэж үзэж байгаа.
 
-Яагаад?
 
-Өмнө нь иргэний хөдөлгөөнүүдийн олон жилийн тэмцэл ч гэсэн энэ байр суурь дээр байсан. Одоо энэ байр сууриа хамгаалах бололцоо УИХ-ын гишүүн болсноор олдож байгаа учраас дээрх саналаа хуулийн төсөлд оруулж өгсөн. Тиймээс бид газар дор байгаа баялгаа, стратегийн ордоо үнэлэх үнэлгээний системтэй болох ёстой. Үүн дээр суурилж гэрээ байгуулах юм. Өөрөөр хэлбэл, үнээнээс гарсан сүүний 34,50 хувийг төр авна гэх мэтээр ярьж байна. Гэтэл сүү өгч байгаа үнээг нь үнэлэхгүй байгаа юм. Тиймээс үнээг үнэлэх схемийг хуульд оруулж өгөх нь чухал.
 
Эрдэс баялгийн боддогод үүнийг оруулах гэсэн ч олонхи гишүүдтэй санал нийлээгүй. “Шударга ёс” бүлэг ч хүч тавьж чадаагүйд маш шүүмжлэлтэй хандсан. Харин одоо ,бид илүү олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, энэ хуулиар баялгийн шударга хуваарилалт хөндөгдөж байгаа учраас анхаарлын төвд тавьж ажиллах ёстой.
 
-МАН-ын бүлэг дээрх  хууль дээр байр сууриа нэгтгээгүй гэх шалттаанаар хэлэлцэхгүй хойшлуулсаар байна. Нэг сайдыг солих, өөрчлөх талаар ярьж байгаа. Таны хувьд Н.Батбаяр сайдыг огцруулах үндэслэлийг юу гэж харж байна вэ?
 
-Энэ асуудлаар эцсийн шийд гаргаагүй байна. Гэхдээ надад нэг бодол байдаг. Тэр нь юу вэ гэхээр, би анхнаасаа энэ Засгийн газрыг чинээнд нь хүртэл тогтвортой ажиллуулах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Сүүлийн 24 жилд Ардчилсан нам анх удаа төрийг толгойлсон, Засгийн газар байгуулсан гэж болно. Энэ он жилүүдэд тэднийг тогтвортой ажвдяуулах ёстой. Сайн mvv нь хамаагүй ажиллах боломж олгох ёстой. Тэгээд тэд сайн ажиллаж байвал энэ систем цаашаа явах бололцоотой байж магадгүй. МАН дангаараа, МАН,АН хамтарсан засгийн газар байгуулж байсан. Харин одоо АН дангаараа байх засгийн газрын үйл ажиллагааг бид харах ёстой. Хэрвээ ингээд болохгүй бол гарцаагүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Нэг хүнийг нөгөө хүнээр солиод байдал эрс сайжрах тийм найдвар байхгүй. Тиймээс засаглалын сайн мууг солих цорын ганц шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг байр суурьт хатуу зогсч байгаа.
 
-Үүнээс гадна Ш.Түвдэндорж гишүүнийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлж дэмжсэн. Одоо УИХ-аар орно шүү дээ. Энэ томилгооны тухайд?
 
-Миний хувьд Ерөнхийлөгчийн байр суурийг 100 хувь дэмжиж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд маш шударга байр суурь илэрхийлсэн. Ш.Түвдэндорж гишүүн УИХ-д жагсаалтаар орж ирсэн. Тиймээс УИХын гишүүнээсээ татгалзах бололцоо байгаа. Гишүүнээсээ татгалзаад сайд болно гэвэл 100 хувь дэмжинэ. Х.Баттулгын хувьд давхар дээлийг эсэргүүцэж, ёс сутрахууны, улс төрийн шийдэл гаргасан.  Гэтэл энэ ёс суртахууны шийдлийн өөдөөс “Би давхар дээл өмсөнө” гэж байгаа нь маш ёс суртахуунгүй асуудал. Хувь хүний хувьд татгалзах зүйл байхгүй ч ямар ч байсан давхар дээл байх ёсгүй.
Монголын мэдээ
Э.Пагма
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сандаг 2014-06-12 14:19:29
    Уянгаа чи ингэж ярьчихаад эргэж хараад л аймаар өмхийгөөр унгах юм даа ийм юмыг хүн ойртохын аргагүй өмхий амаараа бүү чалч
  • Сайд хийж чадахгүй ээ 2014-06-12 02:13:33
    Түвдэндорж сайд хийж чадахгүй ш дээ амжихгүй дээ.
  •  2014-06-12 02:00:25
    Irged tuunig guitsedgeh zasaglald ajillaa gej songoogui, UIH-d ajillaa gej songoson. UIH-daa l bai, yun duraaraa, bolchimgui yum.