“Хотын засаглал” төслийн нээлт боллоо
Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан, “Нээлттэй нийгэм форум” ТББ, Транспэрэнси Интернэйшинал Монгол, Ардчиллын боловсрол төв зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа  Улаанбаатар хотын гэр хороололд төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг дэмжих “Хотын засаглал” төслийн нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Швейцарийн Элчин Сайдын Яамны Хамтын ажиллагааны газрын захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел, Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг болон нийслэлийн есөн дүүргийн хорооны Засаг дарга нар оролцов.

Энэ үеэр Хотын засаглалыг сайжруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас явуулж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. “Хотын засаглал” төсөлд нийслэлийн есөн дүүргийн 33 хорооны 330 мянга гаруй иргэнийг хамруулж байгаа бөгөөд төслийн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх, төсвийн шийдвэр гаргах явцад иргэдийг оролцуулж дүүрэг хороодын чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах юм гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хөгжил 2015-09-15 00:54:33
    Төслийг сайн хэрэгжүүлнэ шүү. Тэр дундаа өөр улсын ирэгдийн татварын хөрөнгийг өөрийн хөрөнгө оруулалт мэт маш зөв зүйтэй бас хариуцлагтай зарцуулах цаг болсон....
    202.131.249.138
    Мэдэгдсэн Хариулах